Ерөнхийлөгч дэггүйтэв

img

Аргентин улсын Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер нийслэл Буэнос Айрес хотноо иргэдтэй уулзах үеэрээ дэггүйтэж, олны өмнө бүжиглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 12 жил төр барьсан бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь ирэх арванхоёрдугаар сарын 10-нд дуусах юм.

 

Ерөнхийлөгч өчигдөр иргэдтэй уулзах үеэрээ өөрийнхөө залгамжлагч буюу дараагийн Ерөнхийлөгч болох ёстой эрхмийг танилцуулсан аж. Киршнер “Энэ эрхмийг Даниел Шойло гэдэг. Аргентинчуудаа энэ эрхмийг дэмжээрэй” гэж хэлснийхээ дараа бүжиглэжээ.

 

Танхимд цугларсан хүмүүсийн ярьснаар “Ерөнхийлөгч яг л дуучин шиг бүжиглэж, дагаж дуулж байсан. Тэрбээр Засгийн эрхээс явахаасаа өмнө өөрийнхөө авьяасаа харуулсан” гэжээ. Ерөнхийлөгч олны өмнө бүжиглэсэн шалтгаанаа “Миний сэтгэл хөдөлсөн байсан” гэж тайлбарлажээ.

 

Киршнер бүрэн эрхийнх нь хугацаа дууссны дараа дахин улс төрд хүч үзэхгүй гэдгээ илэрхийлж, эрүүл мэнддээ анхаарал хандуулахаа мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ