Бондын хөрөнгийг “үрэн таран” хийсэн компаниудыг зарлая-II

img

Бондын хөрөнгийг ямар салбаруудад өгсөн талаар болон эргэн төлөлтийн талаар өмнөх нийтлэлдээ дурьдсан. Өмнөх нийтлэлийг http://www.shuud.mn/content/read/459073.htm эндээс уншина уу.

 

 

Энэ удаа өгсөн зээлээр юу хийв ямар компаниуд авав гэдгийг цувралаар хүргэх юм. Өөрөөр хэлбэл, зээл авсан компаниуд үйл ажиллагаагаа эхэлсэн үү, эргэн төлөлт нь хэзээ юм зэргийг хөндөнө.

 

 

Хурдны замын зураг төсөлд 6.6 тэрбумыг баталжээ

 

“Гудамж” төслийн хүрээнд нийт 33 уулзварын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 200 сая ам.долларыг төлөвлөснөөс 50 гаруй тэрбум төгрөгийг олгожээ. Түүнчлэн “Гудамж” төсөлд "JICA" буюу "Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага"-аас санхүүжилт нэмж авахаар хэлэлцээр хийж байв. Тус төслийн хүрээнд Туул голын хурдны замыг Хятадын "Экс-Им" банкны хөнгөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тохиролцоонд хүрч, гүйцэтгэгч компаниудтай хэлэлцээр хийж байна хэмээн мэдэгдэж байсан.

 

Тодруулбал, Сэлбийн хурдны замын ТЭЗҮ-г “Ар Си Эс Си” компаниар хийлгүүлэхээр 700 сая төгрөг төсөвлөсөн байх юм. Нэг замын техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэхэд шүү дээ. Харин Туулын хурдны замын ТЭЗҮ-г “Эи Си Пи Жи ар” компани хийхээр 300 сая, зураг төслийг нь гүйцэтгэхэд 6.6 тэрбум төгрөгийн төсөв баталсан байх юм.  

 

Эдгээрийн хяналтын зөвлөхөөр “Си Ти Ай” компани ажиллана гэж 7.9 сая ам.долларыг баталж, 2 сая орчим ам.долларыг нь олгоод байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, компаниуд ТЭЗҮ, зураг төсөл, БОНҮ-гээ хийнэ. Харин дээрх компани зөвлөх л үйлчилгээ үзүүлснийхээ хөлсөнд 8 орчим сая ам.доллар халааслах нь.

 

 

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор

 

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэх сайхан нэртэй төсөл УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байх үеэс яригдаж эхэлсэн. Замын-Үүдийг Хятадын Эрээн хот шиг хөгжүүлнэ гэж ярьсаар таван оныг үджээ.

 

Үүнийг хөгжүүлэхэд 14.2 тэрбум төгрөг олгохоор баталснаас 7 орчим тэрбумыг нь өгсөн байна. Тодруулбал, хуулийн зөвлөх болон ерөнхий зөвлөх, байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ, суурьшлын бүсийн төлөвлөгөө боловсруулах үйлчилгээний төлбөрийг нийт 9.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Хуулийн болон ерөнхий зөвлөгөөг ямар өндөр үнээр “цалинжуулдаг” юм бэ.

 

Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш компанийнхаа цахим хуудаст ямар ч шинэ мэдээ нийтлээгүй. Үйл ажиллагаа явуулж буй эсэх нь тодорхойгүй байх.

 

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолд “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого“ нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дэх Монгол хүний хөгжлийг хангах, тус улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи, соёл иргэншлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ирэх арван дөрвөн жилийн бодлогыг дэлхий нийт, бүс нутгийн хөгжилтэй нягт уялдуулан цогцоор нь тодорхойлсон байдаг.

 

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх зорилт нь тус бодлогын нэгэн бүрэлдэхүүн хэсэг хэмээн тодорхойлсон байна.

 

Гэсэн хэр нь өнөө хэр үйл ажиллагаа нь жигдэрч, дээр дурьдсан шигээ ажил эхлээгүй байх.

 

 

Байшин үйлдвэрлэх комбинат

 

"Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд "Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 14.0 сая хүртэлх ам.доллартай тэнцэх төгрөгийг бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

 

“Эрэл” ХХК-д Европын стандартад нийцсэн Герман улсын Байшин үйлдвэрлэх комбинат байгуулахад зориулж 14.0 сая ам.долларын зээлийг 96 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй олгожээ.

 

Тус компани нь энэ төслийг хэрэгжүүлснээр улирал харгалзахгүй үйл ажиллагаа явуулан, жилд 5,000 айлын орон сууц үйлвэрлэх боломжтой бетон хийц, эдлэлүүдийг үйлдвэрлэнэ гэж ярьж буй. Өөрөөр хэлбэл,  барилгын хамгийн өндөр зардлыг эзэлдэг бетон хийцийг хямдаар нийлүүлснээр барилгын үнийг тогтворжуулаад зогсохгүй өвлийн улиралд барилга угсралт явагдах боломжтой гэж үзсэн ч одоогоор барилгын салбарт үнэ буурч, шинээр нэвтэрсэн зүйл маш цөөхөн байх.

 

Нэг км замыг 4 тэрбум төгрөгөөр, нэг уулзварыг 2.4 тэрбум төгрөгөөр барьсан компаниуд болоод барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбарт зээл авсан компаниудын талаар дараагийн нийтлэлдээ хөндөх болно.

 

“Мүүдийз” агентлагаас манай бондыг зэрэглэл бууруулсан. Зээлжих зэрэглэл гэдэг тухайн улсын зээл төлөх чадвар, макро эдийн засгийн бодлогууд нь хэр ухаалаг, ямар үр дүнтэй байна вэ зэрэг 10 гаруй үзүүлэлтээс хамаардаг аж. Энэ үзүүлэлтүүд манай тааруу байгаа учир ийн бууруулсан гэдгээ өнгөрсөн онд мэдэгдэж байлаа. Үүнийг яагаад дурьдаад байна гэхээр үр өгөөжөө урт хугацаанд өгөх, эсвэл бондын хөрөнгийг авчихаад дампуурлын ирмэгт тулчихаад буй олон компани байгаа юм. Тэд энэ мөнгөө яаж төлөх вэ. Гадаадаас зээлсэн мөнгөний маань хугацаа хаянанд ирчихээд байдаг. Иймийн учир л энэ асуудлыг ул суурьтай хөндөөд байгаа билээ. 

 

Үргэлжлэл бий.

 

Б.Болормаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ireh songuuliar muusain hulgaich nar bugd krgon zugtabak chihdej chirj abchirah heregtei
2015-10-19
иргэн:
Эх орон ард түмнийхээ хөрөнгийг үрэн таран хийсэн луйварчид өрөнд орсон ард түмнийхээ төрчлаан гомдол цөхөрлийн харуусал хараалыг удахгүй үзэж эхлэх бий
2015-10-18
зочин:
Алтанхуяг залж чиглүүлж цаана нь томоохон бүлэглэл байгаа, Батбаяр гэдэг луйварчин гардан гүйцэтгэх ажлыг хийж бүгдээрээ гэдсээ хагартал завшчихаад хэдэн компанийг ялд тулгаж орхих ажлыг хийсэн гэдгийг үүнээс багахан хишиг хүртсэн, бараг хүртэж чадаагүй нөхдүүд нь одоо айдас хүйдэст автаад байгаа авсан ихэнхи мөнгөө энэ луйдарчдад татуулчихаад байгаа компанийхан өөрсдөө яриад явж байна ш дээ
2015-10-16
Зочин:
Бондын хөрөнгийг үрэн таран хийсэн компаниудыг зарлана гэхээсээ илүүтэй энэ их хөрөнгийг завшиж хулгайлан үрэн таран хийж монгол орноо өрөнд бариулж бараг гарцгүй шахам болгож эдийн засгийн хүнд байдалд оруулах ажлыг хэн удирдаж чиглүүлж зохион байгуулсан юм бэ гэдгийг ярилцах цаг нь болсон
2015-10-16
зошчин:
МУУ ЧИНГИС өвөөг минь мэрээд дууссан хулгануудыг агнах хэрэгтэй ЭНЭ Х.Баттулга үхчихгээд мөнгө болгоныг үйлдвэр байшин болгоныг идэх юм .Заваан луйварчин МАХны үйлдвэр гурил үйлдвэр Баянгол буудал нэмээд Чингисийг бас иджээ яасан аймаар шунал вэ
2015-10-16
bat:
Odoo bosoh tsag bolson shu . Hervee odoo bishl bol hezeech ugui bid nasaarai yaduu amidrah ymar yl hiisen ym be
2015-10-16
ОДоржпурэв:
Хумуусээ БОНД бага хуутэй аваад 8 орон сууц зээлуулж Ард тумнээ еренд оруулсаныг ойлгоо ч.
2015-10-16
хэлэх үг алга:
Харин дээрх компани зөвлөх л үйлчилгээ үзүүлснийхээ хөлсөнд 8 орчим сая ам.доллар халааслах нь.
2015-10-15
Зочин:
Энэ бүхний ард Алтанхуяг, Батбаяр бөөлдөг сайд 2 байгаа шд ээ. энэ 2 л ширээн доогуур энэ их мөнгийг өгч авалцсан гээд байгаа биздээ. ард түмний өмнө дүүжилвэл таарна. үр хүүхэд нь хэзээ ч сайнаа үзэхгүй дээ
2015-10-15
hotiin irgen:
Ene yadaj tseverleh baiguulamjaa shinechilehgui ene ih mongonoosoo. Jiliin dorvon ulirald bohir unerlej amidrah ni bn. Arai ch ingej 10 r horoolold unertedgui bsan um .odoo ch haa saigui unertej hordoj uheh um bn daa. Yay dee baiz .
2015-10-14
Зочин:
Kompania urgujuuleh gej 20 saya tugrug zeeleh gej Banknii olon shalguurt ni budreed uilee uzej bhad ed nar araich dee.
2015-10-14
Зочин:
Чингис бондыг алга урвуулахын төдийд дуусгаж чадсан АН ынханы толгой агуу юмаа. Идэж уухын донтой болохоор түүнийгээ дагаа тэр чиглэлийн ухаан сайн хөгжсөн байдаг юм шиг байгаа юм
2015-10-12
зочин:
АН бол ийм л хулгайчуудын нам ш дээ, ингэж идэж уухаар улс өрөнд бариулахгүй яах юм бэ, тэ,
2015-10-12
Зочин:
ЭДГЭЭРЭС ХЭД НЬ НЭГ АНГИЙН НАЙЗ АЛТАНХУЯГ, ТӨМӨРЧУЛУУН ХОЁРЫНХ БОЛ
2015-10-12
Зочин:
ХЭРЭВ АРД ТУМНИЙ НЭР БАРЬЖ БОНД ЗЭЭЛЧИХЭЭЛ ЕЕРСДЕЕ ГУЛРУУЛЖ ЗАВШСАН БОЛ ЗЕВХЕН ЕЕРСДЕЕР НЬ ТЕЛУУЛЭХ ЕСТОЙ. ТЭГВЭЛ УЛСЫН ТЕСВЕЕС НЭГ Ч ТЕГРЕГ ТЕЛБЕРТ ЕГЧ БОЛОХГУЙ. ХЭРЭВ УЛС ТЕЛЕХ БОЛ БУХ ТООЦООГ ЯС ШАЛГАЖ ЭЗЭНЖУУЛЭХ ЕСТОЙ
2015-10-11
Ялзрал:
. Дараагийн УИХ, засгийн газар энэ засгийн төсөвт байгууллагуудын ажилтануудын төсөв зарцуулалтыг он сар өдөртэй нь шалгаж, төсвийг их хэмжээгээр үр дүнгүй буруу зарцуулсан бол эргэж төлүүлэх л хэрэгтэй. Төрийн байгуулагуудад хэн дуртай нь хэт өндөр зардлаар гадагшаа сургалтад үр ашиггүй явах нь хэрээс хэтэрсэн байналээ. 1 сая төгрөгөөр явдаг сургалтад 15 сая төгрөгөөр явж унац гаргах нь хэвийн үзэгдэл. Өнөөдөр хийсэн буруу үйлдэл цаанаа бүртгэгдээд үлдэж байгаа гэдгийг анхаар
2015-10-09
Зочин:
Чингис бондоос луйвар гарахгүй л болуу харин ямар нэг нөлөө бүхий хүмүүсийн хувьцаа болон эзэмшилийн эрхтэй компаниуд өөрсдийн сөрөг үзэл бодолоор энийг сурсан аргаараа л чанаргүй зээл болгохоор хүлээж суугаа болуу харин энэ хүндрэл зохиомол хүндрэлийн уршигаар зөрөө их гарсан л болуу ер нь хугацаа ажиллагааг нь харж байхад төлөгдөх боломж их байгааг хааяа бичээч ингэж мэдээлж хүмүүсийг зээлээ төлөх боломжийн бүү сааруулаач харин ёстой энийг замуурлуулагч нарын илчилж шалтгааныг нь илэрүүлээч худлаа худалдагдаж нөгөө талаар бичэнээс ийм хогын төлөгдөхгүй болдог аргуудын илчилээч
2015-10-09
монголчууд.:
наад компаниудаа сайн шалга бүгд л АН-ын хулгайчуудын ах дүүс,найз нөхөдийн,өөрсдийнх нь үр хүүхдийнх нь компаниуд ,хувь эзэмшдэг гээд л юмнууд байгаа даа. Алтанхуяг,Батбаяр,Гарамгайбаатар,Сайханбилэг,Гончигдорж,Баярцогт гээд л хөвөрч өгнө дөө харж л байгаарай.
2015-10-09
Зочин:
Iim ikh zeel abah hereg baisan um uu daa. Mungu uzeegui turiin ner barisan luibarchid ikh bn shuu dee
2015-10-09
Зочин:
Бондын энэ их өр зээлийн ар талд Фортуна Батбаяр бүр цаана нь хэсэг бүлэг байгаа -ын бүлгийнхэний асар их луйвар авилга байгаа Үүнийг АТГ шалгаж үнэн мөнийг тогтоож чадахгүй хүчин мөхөсдөнө. Монгол орны хямралын гол судас нь энд бий Ёстой л одоохондоо хэрэггүй шахам зүйлд дэндүү их хөрөнгө цацаж дундаас нь цөөхөн луйварчин асар ихийг халаасалсан даа Энэ луйварчдыг Монголын ард түмний нэрийн өмнөөс БУРХАН таалалаараа гэсгээх болтугай
2015-10-09
зочин:
1 .Мааяуа .2. .............
2015-10-09
Bicheerei:
Chuhal cedev bn daa
2015-10-09