Д.Ганбат “хуурай агсам” тавьжээ

img

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнгөрөгч долоо хоногт гурван ч удаа хуралдав. Ээлжит хуралдаан нэг байсан бол ээлжит бусаар хуралдсан хоёр хуралдаан тун ч “халуухан” болсон талаар эх сурвалж мэдээлэв. АН-ынхан үүнийгээ дотоод ардчилал хэмээн ярьдаг. Гэвч дотоод ардчилал нь хэрээс хэтэрч бие биенийхээ эсрэг хор найруулдаг, ар хударгаар нь асуудал үүсгэдэг явдал АН-д байдаг л үзэгдэл болоод байгаа.



Намынхаа бодлого шийдвэрийн эсрэг кноп дардаг, нам дотроосоо Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаанд тээг садаа болдог асуудал энэ намд амь бөхтэй оршсоор гурван жил өнгөрсөн.



Намынхаа эсрэг санал өгсөн нэгнийгээ хөөх тухай яриа гаргадаг ч дахиад л сандал суудлын шантааж өрнөдөг байсан учраас дотоод ардчилал гэхээс илүүтэй АН-ын хагарал, зөрчил туйлдаа хүрснийг харуулдаг байлаа. Тэгвэл энэ долоо хоногт АН-ынхан яаж хор найруулдаг, хэрхэн бие биенийхээ араас хутгалж чаддаг вэ гэдгээ Хуульзүйн байнгын хорооны даргын суудалд өрсөлдсөн Ш.Түвдэндорж, Д.Ганбат нарын үйлдлээр харуулсан юм.


Эргэн сануулвал, АН-ын бүлэг өнгөрөгч даваа гарагт ээлжит хуралдаанаа хийхдээ Хуульзүйн байнгын хорооны даргын хугацаа дууссан асуудлыг хэлэлцсэн билээ. Ингэхдээ Д.Ганбат, Ж.Батзандан нарыг хооронд нь өрсөлдүүлж олонхийн саналаар Д.Ганбатыг үргэлжлүүлэн ажиллах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Бүлгийн албан ёсны шийдвэрээ сэтгүүлчдэд танилцуулсан байдаг. Маргааш нь буюу мягмар гарагт уг асуудлыг Хуульзүйн байнгын хороо хэлэлцэж эхэлсэн билээ.



Гэтэл заалнаас Ш.Түвдэндоржийн нэрийг Ж.Батзандан нэр дэвшүүлж, Д.Ганбатаас хариугаа авсан. Байнгын хорооны даргаар сонгогдож чадаагүй хор шарандаа Ш.Түвдэндорж найзтайгаа хор найруулж байнгын хорооны гишүүдийг ч өөртөө урвуулж чадсан юм. Ингэснээр Д.Ганбат нь биш Ш.Түвдэндорж нь олонхийн дэмжлэг авч, УИХ руу орохоор болсон.



 Ж.Батзандангийн найруулсан хорыг мэдэхгүй гэнэнээр итгэж явсан Д.Ганбатад энэ шийдвэр ёстой гэнэтийн бэлэг болсон аж. Тиймдээ ч бүлгийн дарга дээрээ давхиж орон яаралтай бүлэг хуралдуулах зар тараасан юм. Энэ асуудлаар лхагва гарагт АН-ын бүлэг оройжин хуралдахад ёстой л юм юмтай үзэх харах зүйлтэй болжээ. Д.Ганбат “Ардын хүү сууж болдоггүй албан тушаал юм уу. Тэр дарга гэдэг чинь бэлэг тэмдэг төдий. Ард нь том аппарат ажиллаж байдаг. Намайг мэргэжлийн бус гэсэн. Хүсээд байгаа тэр дипломыг чинь харуулсан ч болж байна.


З.Энхболд та энэ намыг аятайхан удирдаад явчих. Чадахгүй бол өөр хүнээр хийлгэ. Энэ намд чинь байгаад ч яах юм. Би намаас гарна” хэмээн “хуурай агсам” тавьсан аж. Ганц байнгын хорооны даргын асуудал ч биш болж өнгөрсөн хугацаанд чи тэгсэн, би чамд итгэж явсан, та нар намайг ингэсэн гэх мэтээр гомдол гунигаа тайлах хурал болж хувирчээ. З.Энхболд даргын удирдах арга барилын талаар намын нөлөө бүхий гишүүд шүүмжлэл хэлснээр асуудал бүр хурцадсан сурагтай.



 Тэр тусмаа намынхаа эсрэг дандаа хор найруулж буй Ж.Батзандангаа хөөх тухай, хариуцлага тооцох тухай яриа үүсч оройжин хэрэлдсэн байна. Энэ хурлаар Ш.Түвдэндоржийг бүлгийн дэд даргаас буулгах шийдвэр гаргаад салжээ. Гэтэл бүлгийн дэд даргаас буусан Ш.Түвдэндорж гишүүн бухимдлаа фракцийнхаа гишүүдэд гаргаж орхиж. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл рүү “Урвагч. Намайг дэмжээгүй. Чи бол худалдагдсан” гэх мэтийн хатуухан үгтэй захидал илгээснээр эрхэм гишүүний тэвчээрийг барсан бололтой. Дахиад л АН-ын бүлэг шуурхай хуралдаан зарлаж өчигдөр өглөө чуулганаас өмнө хуралдсан юм.



Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл авсан захиагаа задалж, “Чамтай би найз нөхөд. Гэхдээ би хэн нэгэнд худалдагдаагүй. Чи бол зогсох ёстой газраа л зогсох байсан юм. Би хууль бус зүйлийг дэмжихгүй. Би бүлгийн шийдвэрээ дэмжсэн. Хүний эрх зөрчигдсөн асуудал бүхэнд би шударгаар л үзэл бодлоо хэлдэг. Д.Ганбат бол бүлгийн шийдвэрийн хүрээнд гарч ирсэн” хэмээжээ. Харин Ш.Түвдэндорж гишүүн би зогсох газраа чамаар заалгахгүй гэсэн утгатай зүйл ярьж, улмаар хоёр гишүүний маргаан ч хэт хувийн зүйл рүү орж эхэлсэн байна. Д.Ганбатын тунирхлын талаар бичвэл цаас ч хүрэхгүй биз.



Ёстой л өнгөрсөн гурван жилийн гомдол тунирхлаа задалж, лидерүүдийн толхилцооны асуудлыг ний нуугүй ярилцсан хуралдаанаар юутай ч үр дүнтэй төгссөн гэх. Тодруулбал, өнгөрсөн гурван жилд намынхаа, бүлгийнхээ шийдвэрийн эсрэг санал гаргаж байсан асуудалд энэ мөчөөс эхлэн цэг тавих нь зөв гэсэн шийдвэрт АН-ын бүлэг нэгдэж, өнөөдрөөс эхлэн намынхаа эсрэг зогссон гишүүндээ хариуцлага тооцдог, шаардлагатай гэвэл намаас хөөх, УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нь ярих нэгдсэн шийдвэрт хүрсэн байна. Шаварт унасан шарын эзэн гэгчээр Ж.Батзандан найзынхаа хөлд чирэгдэж орхисон Ш.Түвдэндорж “Бүлгийн шийдвэрийг дагаагүй миний буруу.



Гэхдээ би үүнийг ярьмааргүй байна. Бүлэг албан ёсны шийдвэрээ дагана аа. Ш.Түвдэндоржид байнгын хорооны гишүүд итгэсэн байж болох ч бүлгийн шийдвэр бол бүлгийн л шийдвэр гэсэн мэдэгдэл хий. Эс тэгвээс миний улс төрийн карерь, нэр хүндэд энэ асуудал чинь хүндээр тусна” хэмээн намын даргаа аргадах, учирлахыг хослуулан гуйж шалдаа буусан сурагтай. Юутай ч халуухан үйл явдлаар дүүрэн байсан АН-ын хоёр хуралдааны дараа Хуульзүйн байнгын хорооны даргаар хэн очих вэ гэдэг нь сонирхолтой сэдэв байх биз ээ. Өчигдөр уг асуудлыг чуулганаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага аваад байгаа билээ.



Б.Тулга



Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Энэ Ганбат гэнүү нөхөр ялааны алуураар цохиулж үхэх нь дээ.
2015-10-11
zochin:
tuvdendorj odoo bolio ajhichin baagii Gnabat ni ch gesen dee orshooliin huuliig esreg knop daraad l
2015-10-09
GANBAT ZAILBAL TAARNA:
NOVSHIIN GANBAT TENEGEES TUVDENDORJ HAMAAGUI DEER NAAD BULDOG TSARAILSAN GANBAT CHIN AVILGACHDIIG ORSHOOH HUULIN DEER KNOP DARCHIHSAN YAVJ BAIGAA SHUUDEE
2015-10-09
Зочин:
АН-ынхан та нарт итгээд л олон жил боллоо. Намын бүлгээс дээгүүр давхиад байгаа нөхдүүдээ олигтойхон журамлаач. Түвдэндоржийг ахиж дээш нь бүү гарга. Өөрийнхөө үнэн нүүр царайг олон харууллаа. Женко түүнийг болиулах гээд болиулж чадаагүй, юу ч мэдэхгүй ХАА-н сайд болсон, дараа нь бүлгийн дэд дарга болсон, яасан юм ойлгодоггүй тэнэг толгой вэ. Батзандан чамаар тоглосныгоо сайн улс төр хийлээ гэх л үлдлээ. Түвдэндоржид ахиж улс төрийн шат байхгүй болжээ
2015-10-09
Зочин:
NOVSHIIN GANBAT ICHIJ UHEECHEE ALBAN TUSHAALIIN TOLOO UHEHNEE HIIJ BUTEESEN ZUILGUI BAIJ
2015-10-09
Зочин:
Эртхэнээс хэн нь хэн-бэ? гэдгийг харуулж байгаа нь л чухал? Ер нь хумсаа нууж ороод хөрөнгөөр болно гэж бодоод дотроос нь бутаргаж нэр хүнгүй болгох гэдэг зуршил ер нь аль ч улсад байсан... байх ч болно.Ичээд байх юм үгүй! Хамгийн гол нь харин тэд нарыг л гаргаж таниж холдуулах хэрэгтэй, тэгэхгүй бол ажил явуулахад элдэв нам,...г.м. амьтадаас хахуул авч хогийн ургамал тарьж нэг их шудрага гар болж ...АРД ТҮМЭН.... гэх болно шүү,Одооноос ингэж захригаагүй хошуурагчидыг сургаал хайрлаж ташуурдаж бай!!!
2015-10-09
Зочин:
ichmeer umnuuddaa
2015-10-09