Нигерт эбола бүртгэгдлээ

Нигерийн Калабар хотноо шинэ төрлийн эбола вирус бүртгэгдсэн хэмээн ДЭМБ-аас мэдээллээ. Вирусын халдвараар өчигдөр 20.45 цагт 40 орчим насны эрэгтэй амиа алдсан болохыг албаныхан баталсан тухай “CNN” агентлаг мэдээлэв.
Халдвар авсан байх магадлалтай 10 хүнийг Калабар хотын төв эмнэлэгт тусгаарласан байна. Энэ иргэдийн биеэр юм туурахаас гадна арьс нь гуужих зэрэг шинж тэмдэгтэй байгаа гэнэ. Калабар хотын дарга вирусын халдвар газар авахаас сэрэмжилж, худалдааны зах зэргийг хаасан байна.
ДЭМБ-ын шинжээчид маргааш Калабар хотноо очиж, нарийвчлан шинжилгээ хийхээр болсон талаар тус байгууллагын тэргүүн Маргерат Чан сэтгүүлчдэд мэдэгджээ.
Нигер улсад эбола бүртгэгдсэн гэх мэдээллийн дараа Гвиней, Либери, Сьерро Леоне улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд хөл хорио тогтоожээ.
Өнгөрсөн онд эбола вирусын халдварыг 24 мянган хүн авч, 11 мянган хүн амиа алдсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ