Автобус компаниуд ажил хаялтаа зогсооно гэв
Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат болон түр зогсолт хийгээд байгаа нийтийн тээврийн компаниудын удирдлагууд хамтарсан хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаар аж ахуй нэгжүүд зөвшилцөлд хүрч, үйл ажиллагаагаа хэвийн явуулах болсон тухайгаа мэдэгдлээ.
Нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй 1015 автобус долоо хоногт нэг тэрбум төгрөгийн шатахуун зарцуулдаг. Долоодугаар сарын 29-нөөс аравдугаар сарын 3 хүртэл 17 хоног санхүүжилтээ аваагүйгээс ажилчдынхаа хоёр сарын цалинг тавьж чадахгүй, түр зогсолт хийсэн тухай хувийн хэвшлийн удирдлагууд хэлж байв. “Улаанбаатар смарт карт” ХХК 14 тэрбум төгрөг хуваарилсан нь үнэн. Тоогоор маш их мөнгө боловч энэ нь 17 хоногийн түлшний л мөнгө. Ганц түлшний мөнгөөр үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг Атибус компаний захирал Б.Баярмагнай хэлэв.
Харин нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат түр зогсолт хийгээд байгаа аж ахуй нэгжийн төлөөллүүдтэй өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрч нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлнэ гэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ