Барилгын салбарынхан ХҮН-ыг сонголоо

img

 

Улс орны хөгжил барилгын салбартай салшгүй холбоотой байдаг. Ялангуяа утаа аюулын харанга дэлдсэн манай улсын нийслэлийн хувьд барилгын салбарыг эрчимтэй хөгжүүлж байж л утааг Улаанбаатараас “үлдэн хөөхөөр” байгаа. Энэ хүрээнд тус салбар төрийн анхаарлын төвд уг нь байгаа. Гэсэн ч сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа энэ салбарт олон асуудал тулгарсаар байна. Тухайлбал, салбарын аюулгүй ажиллагааны стандарт зөрчигдсөнөөс осол аваар их гардаг, гадаад ажилчид хуульд заасан хязгаараас давсан, монгол ажилчдаас илүү цалинтай байдаг гээд тулгамдсан асуудал энэ салбарт цөөнгүй. Монголд ажиллаж буй гадаад иргэдийн дийлэнх нь барилгын салбарт ажилладаг бөгөөд тэдний олонхи нь БНХАУ-ын иргэд гэдэг статистик мэдээлэл ч байдаг. Энэ нь зарим газар гадаад ажилчдын тоог хязгаарласан хуулийн заалтыг зөрчиж байгаа. Тиймээс Монгол хүний төлөө, Хүн-Дээд үзэл баримтлалт Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) барилгын салбарын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллахаар боллоо.Улс орны бүтээн байгуулалтыг цогцлоодог тус салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонсох бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэрэг тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж болох талаар санал солилцсон юм. Барилгын салбарын мэргэжилтнүүд ч ХҮН намын Монгол хүнээ гэсэн бодлого зорилтыг дэмжин тус намын гишүүнээр элслээ. Тэд барилгын салбарын тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдэх арга замыг эрэлхийлж намын мөрийн хөтөлбөрт тусгах болно гэв.

 

Энэ үеэр тус намд элсэж буй барилын салбарын мэргэжилтнүүд сэтгэгдлээ хуваалцсан юм.

 


Цогбадрах: Хүний төлөө гэсэн зорилготой Хөдөлмөрийн үндэсний намд элсэж буйдаа баяртай байна. Барилгын салбарт тулгамдаж буй олон асуудалд мэргэжилтний үүднээс гар бие оролцож, гарц шийдлийг олох боломжтой болсондоо баярлаж байна.

 

Б.Хүрэлбаатар: Манай салбарт Монгол хүний үнэлэмж маш муу байна. Барилгад ажиллах хүчинг дотоодоос бус гаднаас бүрдүүлж байна. Хятад улсын иргэдийг ихээр оруулж ирж ажлуулж байгаа нь ажлын байрыг үгүй болгож байна. Монгол  барилгачид барилгыг дэлхийн стандартад нийцсэн өндөр төвшинд барьж чадаж байгаа. Тиймээс Монгол барилгачдаа дэмжин ажиллах хэрэгтэй.

 

Д.Заяахүү: Барилгын салбарын эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд буурч байна. Барилгын материалын өртөг өндөр, хянах хууль шалгалт муугаас чанаргүй материалаар хурдан хугацаанд барилгыг барьж байна.  Барилгын мэргэжилтнүүд бид үүний эсрэг байр суурьтай байна. Хүнээ гэсэн бодлого зорилготой Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) бид бүгд  гишүүн болж буйдаа баяртай байна. Сонгуульд өрсөлдөж ялалт байгуулаарай гэж хүсэе.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Барилгын салбарт ажилладаг Монгол хүмүүстээ илүү их боломжийг олгомоор байгаам, томоохон компаниуд ядаж л монголоосоо, дотроосоо ажиллах хүчээ авдаг болчихвол хичнээн олон өрх хоолтойгоо залгах бол... Энэ тал дээр анхаарч ажиллаж өгөөрэй!
2015-10-19
Зочин:
Nam neriin door zuvhun togoon dotroo ergeldelgui buh salbar, buh chigleliin humustei hamtarch ajillana gedeg davuu tal shuu
2015-10-19
Зочин:
Салбар бүрийн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаад баяр хүргэе. Мундаг шийдэл
2015-10-14
Зочин:
Daraa n engiin negen zah deer ajilladag hudaldaachin deer ochooroi?
2015-10-14
Зочин:
Hujaanudig uzen yadah setgel barilgiin salbaraas l uussen shdee barag
2015-10-14
Зочин:
Нээрээ л хаа сайгүй дутуу баригдсан барилгууд байна. Уналтанд орсоны шинж байхдаа. сүүлийн үед ч осол аваар их гарсан болхоор аргагүй байхдаа. Энэ асуудлыг шийдэж чадвал том алхам болох байх
2015-10-12
Зочин:
Moriin hotolbortoo salbar buriin talaar tusgaj bag ni sain hereg bna.
2015-10-12
Зочин:
Dutuu barigdsan barilguudaa guitseechihvel hot ch gsn dajgui l haragdah bhdaa.
2015-10-12
jjkkkkk:
mongol ajilchid svvder baraadna material hulgailna tamhi tataad suuchihna nuutsaar arhi uuna xoorondoo xereldene zodoldono ajliin chadvar 0 hulhidna anhniihaa tsaling avanguut ihenh n margaashnaas n irehgvi hyatad ajilchdiig deerelhen horlono odoj baigaad bvleglvvlene bvlegleheer n busad n svvlee havchaad zugtana mongol ajilchdiin eronhii chadvar iimerhvv shvv dee
2015-10-09
irgen:
Yag tender ni byr syraggyi boloh bailgyidee.
2015-10-09
Зочин:
Ireh songuulid tanai namd bolomj baigaa shu.
2015-10-09
Зочин:
Уналтанд буй барилгын салбараа хамтдаа босгож ирээрэй. Залуус та бүхэн л чадна
2015-10-09
Зочин:
Олон залуусаар эгнээгээ тэлэх болтугай. Монголчуудад шинэ сайн улс төрийн хүчин хэрэгтэй байна.
2015-10-09
Зочин:
Mongold barilgiin salbart ajillah huch zondoo l baihad zaawal hyatadaas olon humuus awchraad l archaagui yum doo.
2015-10-09
Зочин:
Хэдэн цагаан захтай дарга нэр зүүсэн нөхдүүдээс илүү эдгээр залуус тулгамдсан асуудлаа сайн мэднэ дэ. Зөв газраас эхэлж байна амжилт хүсэе
2015-10-09