Д.Ганбатын тунирхал

УИХ өчигдөр зарим байнгын хороодын дарга нарыг томилсон ч Хуульзүйн байнгын хорооны даргыг томилох асуудлыг орхигдуулав. Гэтэл Хуульзүйн байнгын хороогоор нийгэмд хүлээлт үүсгээд байгаа Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөс эхлээд цаг үеийн яаралтай хэлэлцэн шийдвэрлэх хуулийн төслүүд овоорсон байгаа. АН-ын бүлэг Д.Ганбатыг улируулан сонгохоор илгээсэн ч Хууль зүйн байнгын хорооны гишүүд түүнд итгэл үзүүлээгүй. Харин намын нөхдийн санал болгосны дагуу нэрээ дэвшүүлсэн Ш.Түвдэндоржийг байнгын хорооны гишүүд даргаараа сонгохыг дэмжсэн билээ. Харин “унасан бөх” Д.Ганбат бүлгийн шийдвэрийн эсрэг санал гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржид хариуцлага тооцуулж, бүлгийн дэд даргын албанаас нь чөлөөлүүлж чадсан сурагтай.
Харин Ш.Түвдэндорж гишүүн Өршөөлийн хуулийн шинэчлэлийг анхнаасаа эсэргүүцэж байсан. Түүнийг Хуульзүйн байнгын хорооны даргаар томилсноор эрх баригчдын төлөвлөсөн ажил нурах магадлалтай аж. Ийнхүү Өршөөлийн хуулиараа бүхний анхааралд өртөөд буй Хууль зүйн байнгын хорооны даргын суудал тун ч хэл ам дагуулж байна даа.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ