Өнөөдөр болох үйл явдал

Чингисийн талбайгаас
10:00 цагт "Мянган залуус Улаанбаатар хотынхоо түүхэн хүмүүсийн хөшөөтэй танилцах танин мэдэхүй, соён гэгээрлийн "Хөшөө түүх өгүүлнэ: Цаг хугацааны аялал" эхэлнэ. Утас: 88113330, 88197878, 94448977
Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд
10:00 цагт Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилготой “Хөгжлийн харандаа” экспо зохион байгуулагдана. Утас: 88087730, 99736124
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
11:00 цагт: Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Бүх нийтээр мод тарих” энэ намрын арга хэмжээнд оролцож мод тарина.
Дамбадаржаа дахь Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт
11:00 цагт БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн хүрээнд мод тарина. Утас: 88087817, 88008075
Буянт Ухаа спорт цогцолборт
12:00 цагт Аудитын байгууллагуудын дундах спортын тэмцээний нээлт болно. Утас: 88086225
Сэлбэ голын эрэгт байрлах цэцэрлэгт хүрээлэнд
13:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан дагуу мод тарина. Утас. 99000344, 96646863
МУИС-н ЭЗДС хажууд 5 байранд
14:00 цагт Германы Хамтын Ажиллагааны байгууллага, МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулиас зохион байгуулж буй "UB IMPULSE" нэртэй олон нийтийн хэлэлцүүлэг болно. Утас: 99199511
БХЯ-д
17:00 цагт Батлан хамгаалах яаманд АНУ-ын Засгийн газраас 35 ширхэг цэргийн зориулалттай автомашиныг буцалтгүй тусламжаар өгөх ёслолын ажиллагаа тус яаманд болно. Утас: 99121715
СЭТГЭГДЭЛ БИЧИХ