Увс аймгийн Тариалан суманд газар хөдөлжээ.
Тус сумын /сумын төвөөс хойд зүгт 12 км-ийн зайд/ Хөхөө багийн нутагт “Хөхөөн уул” гэдэг газарт /У-91086’ Ө-49088’/ энэ сарын 9-ний өдрийн 12:14:06 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГФСХ-ээс мэдээлсэн.
Увс аймгийн Улаангом хот болон Тариалан сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй байна.
Б.Хүлэг
Уншиж байна |