Мод тарихдаа саваа биш үндэс тарих хэрэгтэй

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг мод тарих үндэсний өдөр болгосон билээ. Уг зарлигийн дагуу өнөөдөр орон даяар иргэд, аж ахуйн нэгжүүд мод тарих хөдөлгөөн өрнүүлж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Тасганы овооны бичил цэцэрлэгт хүрээлэнд мод тарив. “Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийн хүрээнд уг бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулж тохижуулан саяхан нээлтийг нь хийсэн юм.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бичил хүрээлэнгийн төв хэсэгт найман настай гацуур моддыг суулгалаа. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн мод үржүүлэх газарт эдгээр моддын суулгацыг бэлтгэсэн байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “2010 онд Үндэсний мод тарих өдөртэй болох тухай зарлиг гаргасан. Түүнээс хойш улсын хэмжээнд нийт 8,8 сая мод тарьсан гэсэн дүн гарсан. Түүнээс бүрэн ургасан нь 5,6 сая мод байна. Нийт тарьсан модны 70 хувь нь ургажээ. Энэ бол гайгүй үзүүлэлт.

Жилээс жилд иргэд, аж ахуйн нэгжүүд, олон нийтийн байгууллагууд, хүүхэд, залуус  мод тарих ажилд идэвхтэй оролцдог боллоо. Энэ их зөв юм. Нийслэлд төдийгүй аймгийн төв, сумд, хүн олноор суурьшсан газар бүрт ногоон байгууламж байгуулах зорилт тавиад ажиллацгааж байна. Ажил гайгүй сайн явж байгаа. Нийслэлээс орон нутгийг чиглэсэн замуудын дагуу мод тарьж байгаа. Бас нутгийн урд хэсгээр, говьд модтой болох “Ногоон хэрэм” төсөл хэрэгжиж байна.

 

Мод тарихдаа саваа биш үндэс тарих хэрэгтэй. Олон үндсээр газартайгаа холбогдвол мод сайн ургадаг. Мөн яг Монголдоо ургуулсан суулгацыг тарьж байх хэрэгтэй. Гаднаас оруулж ирсэн суулгац тэр бүр ургадаггүй. Мод тарих гэдэг бол асар их хөдөлмөр байдаг. Сая би найман жил ургуулсан суулгац тарилаа. Мод нэг жилд ганц төө л ургадаг. Түүнийг жилийн дөрвөн улиралд өдөр бүр арчилна гэдэг зарим талаар хүүхэд арчлахаас ч хэцүү байдаг” гэлээ.

 

 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч  Цэвэр агаар төслөөс утаагүй зуух нэвтрүүлж иргэд ч үүнийг сайн дэмжсэнээр нийслэлийн хойд хэсэг буюу гэр хороолол суурьшсан хэсгийн агаар цэвэр тунгалаг болсон байхад цахилгаан станцуудын утаа, авто машины утаанаас үүдэн нийслэлийн төв, өмнөд хэсэг битүү утаа униар татсан байгааг Тасганы овоон дээрээс сэтгүүлчдэд харуулсан юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон өнөөдөр мөн Тасганы овооны бичил цэцэрлэгт хүрээлэнд гацуур мод тарьцгаав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bill:
Ard irged bygd l mod tarij baigaa ene neg balai yum gantsaaraa mod tariagyi shyy dee nuguu Zenee agsanii xeldegeer shorond baij baix yostoi xyn Mongoliin turd xiisen aguu tom nygelyyyyyyyyyyyyyyyydee nimgelj baigaa yum baixdaa adgiin shaariig shorond ni l bailgax xeregtei baidag yum daa
2015-10-13
kkk:
Ene erunhiilugch gedeg chin bukh yumiig uerunhiid ni gadarladagaar barahgui ih yerunhii medlegtei hun bdag bh ni ee
2015-10-11
Зочин:
Gansuh shorond bas mod suulgasan gesen
2015-10-11
bichih yumaa bicheerei setguulch guai:
yu gene ve nud buruu haraagui bga utaagui zuuh nevtruuleed ger horoolol utaagui bolj harin mashintai nohduud tsahilgaan stants 2 gai bolj bna gene u hutsaad bgaarai tuuhii nuurs tulj garch bga utaag 100 shuugeed tsever agaar garaad bna u nud ni soh shaasan teneg gar chini
2015-10-11
Зочин:
Ээбий сайн байна
2015-10-11
Зочин:
өчигдөр газар хөдлөл судлаач байсан. өнөөдөр дендрологич. маргааш уул тахигч хамба лам нөгөөдөр гадаадад гар утастайгаа. нөгөөдрийн маргааш энхбаярыг элдэн хөөгч. түүний маргааш гэмгүй дүртэн
2015-10-11
11111111:
цагаан сараар хүмүүс тасганы овоон дээр олноороо гардаг ш дээ Тэр олон хүний хөлийг тооцоолсон биз дээ та минь мод тарихдаа
2015-10-11