Хамтын тэтгэврийн хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана. Мөн ажлын хэсгүүд хуралдахаар төлөвлөсөн байна. Худалдааны тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг ажлын хэсгүүд тус тус хуралдан хэлэлцэх аж. Түүнчлэн Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгах Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийнхэн хуралдан юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ