Батлан хамгаалах яамнаас хэвлэлийн хурал зарлалаа

10.00 цагт Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэг нээлтээ хийнэ.
10.30 цагт Төрийн ордны Г танхимд Батлан хамгаалах яамнаас хэвлэлийн хурал зарлав. Хэвлэлийн бага хуралд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар оролцоно.
11:00 цагт Үндэсний статистикийн хороон дээр нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний 9 сарын мэдээллээр хэвлэлийн бага хуралтай.
11:00 цагт КУДС-ийн 2-р зааланд Монгол Улсад үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жил, “Цогт тайж” кино дэлгэцэнд гарсны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй "Цогт тайж" эрдэм шинжилгээний хурал болно.
11:00 цагт Өлзийт хорооллоос Био комбинат, Шувуун фабрик чиглэлд барьсан 9.06 км автозамын нээлт болно.
11:40 цагт Төрийн орон сууцны корпорацийн гадна талбайд БАРИЛГА, УРЛАГ, СПОРТЫН салбарынхны нэгдсэн туг мандуулах ёслолын ажиллагаа болно.
12.00 цагт НИТХ-ын МАН-ын бүлэг Нийслэлийн татварын хувь хэмжээг 1.0 хувь байхаар шийдвэрлэсэн НИТХ-аас гарсан 2015 оны 29/19 тогтоолыг хүчингүй болгуулахаар Хотын дарга Э.Бат-Үүлд тогтоолын төсөл өргөн барьж буй талаараа хэвлэлийн хурал зарлаж байна. Хурал "Тусгаар тогтнолын ордон"-ны 6 давхрын зааланд болно.
14.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан газрын маргааныг шийдвэрлэх гарцын талаар Төрийн ордны Г танхимд иргэд болон Нийслэлийн газрын алба, дүүргийн газрын алба, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газрынхантай хамтран хэлэлцүүлэг өрнүүлнэ.
14.30-17.30 цагт "Инноваци ба Их сургууль” сэдвээр нээлттэй лекц хэлэлцүүлэг өнөөдөр МУИС-ийн хичээлийн V байрны 5, 6 ;euggj давхарт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ