Анкарагийн халдлагатай хэт даврагчид холбоотой гэв

Турк улсын Анкара хотноо өнгөрөгч бямба гаригт Курдын “Ардчилсан” намынхан жагсаал зохион байгуулах үеэр дараалласан дэлбэрэлт болж, 95 хүн амиа алдаж, 245 хүн эмнэлэгт хүргэгдсэн юм. Гэрчүүдийн мэдээлснээр “Амиа золиослогчид халдлага үйлдсэн” гэжээ.
Халдлагын эзэн өнөөг хүртэл тодорхойгүй байгаа ч тус улсын удирдлагууд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг халдлага зохион байгуулсан хэмээн сэрдэж буйгаа мэдэгдсэн байна. Харин тус бүлэглэл Анкарагийн халдлагатай холбоотой эсэхээ мэдэгдээгүй байна. Халдлагын дараа тус улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийж, орон даяар гурван өдрийн гашуудал зарлажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Анкара хотын удирдлагууд хэргийг мөрдөн шалгах тусгай мэргэжилтнүүдийг томилж, хэргийн эзнийг тогтоохоор болсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ