Шийдлийн Засгийн газар унахгүй

УИХ-ын 19 гишvvн гарын vсгээ цуглуулж байж Засгийн газрыг юмуу, аль нэг сайдыг нь сугалаад байдаг. Энэ гажиг vзэгдэл өнөөдрийн Монголын улстөрийн шаналгаа, ард тvмний сэтгэлийн зовлон болсоор удаж байна. Аль ч орны Засгийн газар тогтвортой ажиллаж байж, хөгжлийн хэтийн төлөв, ард тvмнийхээ сайн сайхан амьдралыг баталгаажуулдаг нь тогтсон уламжлал. Гэтэл ялихгvй асуудлаар Засгийн газраа шантаажилж юм л бол огцруулахаар ханцуй шамлан дайрдаг нөхдvvд энэ намрынхаа тэмцэлд нэгдчихээд байгаа.
Одоогоор Засгийн газартай заргалдах тогтоолын төсөлд Г.Уянга, Ц.Даваасvрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, О.Баасанхvv, О.Содбилэг, Д.Хаянхярваа, Ц.Нямдорж нарын 11 гишvvн зураад байгаа бол удахгvй Ж.Энхбаяр Ж.Батзандан нар нэмэгдэх тохиролцоо явж байгаа аж.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн тавдугаар сарын 18-нд АНЭУ-д айлчлал хийж, “Оюутолгойн далд уурхайн ашиглалт болон санхvvжилтийн төлөвлөгөө”-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлvvлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ний Гvйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гvйцэтгэх захирал Да.Ганболд нараар гарын vсэг зуруулснаараа өнөөдөр буруутаж, нэр бvхий гишvvдэд ээрvvлж байгаа.
Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал болох Рио Тинто болон өөр компанитай “Оюутолгойн далд уурхайн бvтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд Монгол Улсын Засгийн газар гарын vсэг зурсан.
Ингэхдээ УИХ-д мэдээлэлгvйгээр “далд уурхайн санхvvжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗV-ээр баталгаажсан далд уурхайн санхvvжилт 1.5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын дvн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хvлээн зөвшөөрсөн нь тvvнийг буруутгах гол vндэслэл болж байгаа.
Ямар ч vед эрх баригчид гvйцэтгэх засаглалын тэргvvнээ хамгаалдаг байтал тvvнийг боорлогчид мундахгvй байгаа нь асуудлын эвгvй тал нь. Харин тvvний хувьд АН-ын VЗХ-г нэн яаралтай хуралдуулж чадвал байдал тvvний талд эргэх боломжтой. Учир нь урьдын хvчирхэг "Алтангадас" өнөөдөр ч VЗХ-оон дээрээ олонх нь байгаа. Урьд нь гар нийлэн ажиллаж байсан Н.Алтанхуяг юу юугvй Ч.Сайханбилэгийг тvлхэхгvй гэх хvн олширч байгаа. Гэхдээ Ч.Сайханбилэг сайдыг аврах өөр сайн мэдээ ч дуулдаж эхлээд байна. Энэ нь хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп саяхан Оюутолгойн далд уурхайн бvтээн байгуулалтын 4.2 тэрбум ам.долларын санхvvжилтийн гэрээг зөвшөөрснийг албан ёсоор мэдэгдсэн нь юм. Ингэснээр энэ оноос өмнө далд уурхайн санхvvжилт орж ирэхээр болж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар Рио Тинто групптэй өнгөрсөн тавдугаар сард тохиролцоонд хvрсэн. Ингэснээр тус компани далд уурхайн санхvvжилтийг татах боломжтой болоод байгаа. Рио Тинто группийн ерөнхийлөгч Жан Себастиан Жак хэлэхдээ “Бидний гаргасан хамтарсан мэдэгдэл бvх талд асар том боломжийг өгч байгаа гэж бодож байна. Далд уурхайг хөгжvvлэх ажлыг дахин эхлvvлэх гэж байна. Энэ нь хувьцаа эзэмшигчдэд ч мөн таатай vеийг эрvvлэн авчирна” гэсэн байдаг.
Тvvнээс гадна хэдийгээр АН-ын дотоод зөрчил, эрх мэдлийн төлөөх дажин ширvvхэн өрнөх төлөвтэй байгаа Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа Р.Амаржаргал АН-ын фракциудаас дэмжлэг муутай. Мөн тvvнчлэн Шинэчлэлийн Засгийн газрыг хамтран байгуулж, дөрөө харшиулж явсан ч нэг л өдөр нvvрээ бууруулсан МАН-ынханд 2016 оны сонгууль ойртож байгаа энэ vед эрхбиш АН-ынхан итгэх нь эргэлзээтэй. Нөгөө талаар өнөөдөр цалингаа хасах хэмжээнд эдийн засаг хvндэрсэн vед шинэ оноос өмнө орж ирэх 4.2 тэрбум ам. доллар хэн хvнийг баярлуулах нь ойлгомжтой. Гацаанд орчихоод байсан Оюутолгойн далд уурхайн санхvvжилтийг залуу хvний эр зоригоор шийдэж чадсан гавьяаг нь АН-ынхан ч МАН-ын бvлгийн тодорхой гишvvд дэмжиж л байгаа. Товчхондоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг чиглэсэн хэрvvл, тэмцэл хvчтэй явж байгаа ч тvvнийг зөвтгөх, эхлvvлсэн ажлыг нь дэмжих улстөрийн ухаан, эв нэгдэл байж л таарна.
Засгийн газраа ойр ойрхон унагаагаад Монголчууд юу ч хожоогvй. Харин дөрөв хvрэхгvй жилд дөрвөн ч Засгийн газраар тоглож байсан гашуун сургамжийг улс орны эдийн засаг, санхvvгийн байдал базаахгvй байгаа энэ л vед илvvтэй бодолцох ёстой.
Тэртэй тэргvй өөрсдөө ухаж аваад, боловсруулж чадахгvйгээс хойш газрын хэвлийн баялгаа гадны томоохон хөрөнгө оруулагчдын хvчээр ашиглаж, ард тvмнийхээ амьжиргааг сайжруулахыг бодох ёстой. Хvний нас хэд ч билээ. Одоо бид алгуурлан цаг алдаж, Засгийн газраа огцруулах гээд орилолдож байдаг цаг бишээ.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ