“НАТО”-ийн цэргүүд амиа алджээ

img

Афганистан улсын Батлан хамгаалах яаманд цэргийн зөвлөгөө өгч байсан “НАТО”-ийн таван цэрэг амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Цэргүүдийг тээвэрлэж явсан онгоц өнгөрөгч ням гаригт 4.15 цагийн орчимд Кабул хотын цэргийн баазын ойролцоо осолджээ.

 

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч энэхүү хэрэгтэй хэт даврагчид, зэвсэгт бүлэглэлүүд холбоотой хэмээн “НАТО”-ийн хэвлэлийн албанаас мэдээлэв. Амиа алдагсад бүгдээрээ АНУ-ын иргэн гэнэ.

 

Энэхүү ослоос 10 хоногийн өмнө Америкийн “С-130” онгоц Афганистан, Пакистаны хил дээр байрлах Жалалабад нисэх буудлын ойролцоо осолдож, багийн зургаан гишүүн болон таван зорчигч амиа алдсан билээ. Энэхүү ослын талибанчууд захиалсан гэдгээ мэдэгдсэн юм.

 

Пентоган талибанчуудыг буруутгаж, цохилт өгөхөө мэдэгдсэн билээ. Ослоос таван хоногийн дараа Пентоганы сөнөөгч онгоцууд Афганистаны Кундуз хотноо цохилт өгч, 22 хүний аминд хүрсэн юм. “Хоёр осол холбоогүй” хэмээн Пентогоны тэргүүн Эштон Картер мэдэгдсэн удаатай.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

teneg:
yu gezh huuchin medee oruulaad bgam be
2015-10-13