Талибанчууд Кундуз хотыг эзлэхээ мэдэгдэв

img

Афганистаны хэт даврагч “Талибан” бүлэглэл өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ Кундуз хотыг эзлэхээ мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжлав. Хэт даврагчид “Бид боломжийг алдахыг хүсэхгүй байна. Америкчууд бидэнд том боломж олгосон. Тун удахгүй бид Кундузад эрхээ тогтоох болно. Биднийг эсэргүүцсэн бүхэн хөөрхийлөлтэйгээр амиа алдах болно. Бид тулаанд бэлэн” гэсэн байна.

 

 

Энэхүү мэдэгдлийн дараа Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Кундуз хотын хамгаалалтыг нэмэгдүүлэхийг Батлан хамгаалах яамны удирдлагуудад үүрэгдэж “Бид зүгээр суухгүй” гэж хариу мэдэгджээ.  Тус хотыг 2000 цэрэг хамгаалж байгаа юм.

 

Америкийн бөмбөгдөгч онгоцууд өнгөрсөн сарын 28-нд Кундуз хотыг талибанчуудаас чөлөөлөхийн тулд агаараас цохилт өгч, 22 хүний аминд хүрсэн. Тус улсын Засгийн газарт ажилладаг нэрээ нууцалсан мэдээлэгчид Пентагонд “Кундуз хотод хэт даврагчид эрхээ тогтоосон” гэх ташаа мэдээлэл өгчээ.

 

Харин тус хотод ажиллаж буй “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын удирдлагууд дээрх мэдээллийг үгүйсгэсэн ч америкчууд тус эмнэлгийн эмчилгээний төвд цохилт өгч, олон хүний аминд хүрсэн билээ.

 

АНУ-ын Засгийн газар болон Пентагон өнгөрсөн долоо хоногт алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, хохирогчдын гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө илэрхийлсэн юм.

 

Америкчуудаас болж 300 мянган иргэнтэй тус хот ямар ч эмнэлгийн байгууллагагүй болоод байгаа юм. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
americanchuud hudlaa yum bishuu .buten 2 jil bolloo .Orosiin hiisniih butgii uguisge americanchuudaa ta nar hudlaa
2015-10-15
Зочин:
anduuraagui baihaa heregeer bumbugduj baigaa yum muusain yankuud
2015-10-14
Зочин:
Америк Орос хоёр нэгдээд наад лалуудаа устга.
2015-10-14
Зочин:
Америк Орос хоёр наад лалуудаа сөнөөгөөч
2015-10-14