Онгоцонд амаржиж охинтой болжээ

img

Хятадын “China Airlines” компанийн онгоцонд тайланд эмэгтэй амаржиж, 3.2 кг охинтой болсон тухай “www.ooyuz.com” мэдээллээ. Тус онгоц Бээжин хотоос Лос Анжелес хотод очихоор төлөвлөж ч эхийн биеийн байдал хүнд байсны улмаас Бали аралд ослын буулт хийжээ.

 

Олон цагийн нислэгийн үеэр эмэгтэйн биеийн байдал эрс муудсан бөгөөд ус нь гарчээ. Онгоцонд азаар эх баригч эмч зорчиж явсан байна. Тэрбээр онгоцны үйлчлэгчдийн тусламжтай охиныг амжилттай эх барьж авчээ.

 

Зорчигчдын ярьснаар “Бид үнэхээр айсан. Эмэгтэй гэнэт “Ус гарчихлаа” гэж хашгирсан. Нэг үйлчлэгч ахмадад хэлсэн. Тэрбээр эх, хүүхдийг аврахын тулд ослын буулт хийсэн. Би ахмад болон онгоцны багийнхнаар бахархаж байна” гэжээ.

 

Онгоц газардсаны дараа эмэгтэй, охин хоёрыг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ