Батлан хамгаалах яамыг Ц.Цолмон сайд баллаж мэдэх нь ээ

img

Хадам аавынхаа буян, татаасаар олон тэрбумын хөрөнгөд эзэн сууж, олон тэрбумын тен­де­рийг хаалтгүй авдаг бас нэг Дэнзэн БХЯ-нд тодроод байна.

 

 

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд томилогдсоноосоо хойш Ц.Цолмон энэ яаманд дураараа аашлах болсон талаар цэргийнхэн үгээ барж явна. Барагтай юмыг тоодоггүй, улстөрждөггүй, бүх ажил нь тушаалаар явж байдаг тэдний тэвчээрийг барсныг бодоход мань сайд багагүй жонхуу хутгаж байгаа бололтой юм. Сайд, агентлагийн даргаас эхлээд том, бага ямар ч албан тушаалд очсон,  өөрийн багийг бүрдүүлэх нэрээр халаа сэлгээ хийх нь Монголд хэт газар авсан.  Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Ц.Цолмон ч энэ бүхнийг тойрсонгүй. Уг нь улс төрийн  албан тушаалтан л  биш бол төрийн алба, тэр тусмаа тусгай албан хаагчийг дураараа халж солих учиргүй. Хачирхалтай нь, тэрбээр сайдаар нь томилогдож очсон  төрийн яамыг барилгын хувийн компаниа гэж бодсон бололтой. Томилогдож ирснээсээ хойш түүний хийсэн олон үйлдэл, тушаал, шийдвэр нь тус яамныханд ингэж бодоход хүргэсэн талаар ярьж байна. Бүх зүйл халаа сэлгээнээс эхэлжээ.

 

Сайдаар томилогдож ирсэн даруйдаа яамныхаа Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргыг сольжээ.  Шинэ сайд, дарга нарын хамгийн түрүүнд сольдог албан тушаалтан тул ийн “дайрлагад” өртсөн бололтой юм. Улмаар долоо ч хоноогүй шахам байхдаа  БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа   Д.Мөнх-Очирыг эзгүйд нь сольж, оронд нь өөрийн найз, архитекторч мэргэжилтэй  Ж.Алтансүхийг томилжээ. БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газ­рын даргад “Төрийн захир­гааны удирдлага ба цэргийн удирдлага, менежмен­тийн мэргэжилтэй, төрийн албанд 15-аас доошгүй, үүнээс төрийн захиргааны байгуул­лагад хоёроос доошгүй жил ажилласан байх” ажлын байрны шаардлага тавьдаг юм байна. Төрийн албаны зөвлөлөөс БХЯ-нд ирүүлсэн албан бичигт “Ж.Алтансүх нь архитекторч  мэргэжилтэй байх бөгөөд төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан туршлагыг нотлох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлээгүй болно. Тиймээс БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргад нэр дэвшигчид Төрийн албаны зөвлөл дүгнэлт гаргах боломж­гүй. Энэ ажлын байрыг нээлттэй сонгон шалга­руулалтаар нөхөх нь зүйтэй” гэсэн байна. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн энэ зөвлөм­жийг биелүүлээгүй бөгөөд энэ хүн үүрэг гүйцэтгэгчээр ажилласаар байгаа юм билээ.

 

Мөн БХЯ-ны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, бригадын генерал Д.Энхбаатарыг өөр албан тушаалд томилж, түүний оронд Э.Бямбажавт энэ албыг хашуулсан байна. Дэд хурандаа Э.Бямбажав нь Ц.Цолмон сайдын намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад хамгаалалтын ажил­тан нь байжээ. Төрийн албаны зөвлөлөөс түүнийг мөн л ажлын дээрх байрны шаардлага хангах баримт бичгээ ирүүлээгүй тул нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нь зүйтэй гэж үзсэн юм билээ.Бидэнд олдсон мэдээллээр Э.Бямбажавыг  Канадын Батлан хамгаалах яамны харьяа англи хэлний бэлтгэлийн төв сургуульд саяхан явуулжээ. Эх орноо батлан хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр олон  жил зүтгэсэн, дэлхийн халуун цэгт энхийг сахиулах ажиллагаанд нэг бус удаа үүрэг гүйцэтгэсэн офицер, ахлагч нарыг үл тоомсорлон  өөрийн хүнээ ийнхүү сургуульд явуулсанд тэд дургүйцэж байгаагаа хэлсэн юм.

 

Шүүхийн шийдвэр гүй­цэтгэх газар, Онцгой байд­лын газарт ажиллаж байсан  Т.Мөнхнасан гэдэг залуу сайдын ивээлд багтаж  яамны  Бодлогын хэрэгжил­тийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн бөгөөд Тендерийн хорооны нарийн бичгийн дарга болжээ. Т.Мөнхнасан нь Ц.Цолмон сайдын эхнэрийн дүү юм байна. Хадам дүүдээ сар гаруйн өмнө хошууч цол олгож, яамныхаа Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар дэвшүүлээд буй  гэнэ. Ц.Цолмон сайдын хийсэн халаа сэлгээ, ойр дотныхноо яамандаа татсан хэрэг үүгээр дуусахгүй. Тухайлбал,  УИХ-ын сонгуулийн үеэр МАХН-д хүчин зүтгэсэн дуучин Н.Гантулгыг  ЦДБЭЧ-ын дарга болгон хариу барьжээ. Түүнч­лэн Ерөнхийлөгч асан Н.Энх­баяртай хамт шүүхээр шийтгүүлсэн Д.Дулам­сүрэн гэдэг эмэгтэйг цэргийн оёдлын “Бөртэ” үйлдвэрийн даргаар томилж, тус үйлд­вэрийг МАХН-ын гишүүд, дэмжигчдийн байр болгож буй нь багагүй хэл ам таталж байгаа. Ц.Цолмон сайд хэдхэн хоногийн өмнө нэгэн дуулиантай томилгоо хийв. Тэр нь яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарыг  Засгийн газрын шийдвэргүйгээр өөрчилж, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батсайханыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон явдал. Хууль бус энэ томилгоог хийх­дээ Б.Батсайхан, Ц.Цолмон нар Ерөнхий сайдын нэрийг барьж, яамныхандаа тайлбарлажээ. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа Б.Батсайхан нь  БХЯ-наас томилсон газарт яваагүй учир 1999 онд хурандаа цолоо хураалгаж, цэргийн албанаас хөөгдсөн нэгэн юм байна. Түүгээрч үл барам БНСУ-ын цэргийн дунд тушаа­лын алба хаагчдыг бэлт­гэдэг “Хошуучийн”  хэмээх сургуульд хурандаа цолтой очиж, солонгосчуудын нү­дийг бүлтийлгэж байсан гэдэг.  Хамгийн ноцтой нь тус сургуульд сурч байхдаа Мон­голд өөрийгөө улс төрийн талаар хавчигдаж  буй мэтээр ойлгуулан шашны нэгэн сүмийн ивээлд амьдарч, улс орныхоо нэрийг унагаж явсан гэсэн яриа байдаг. Гэтэл түүнийг  үзэл бодол, улс төрийн хувьд хавчиж хяхсан, мөрдөж  мөшгисөн нэг ч тохиолдол гараагүй юм билээ.

 

Ц.Цолмон сайдын хууль бус үйл ажиллагаа зөвхөн боловсон хүчний томил­гоо­гоор зогсохгүй нь. Удирд­лагадаа ажиллаж буй алба хаагчдыг  зарим тохиолдолд илт хууль зөрчсөн ажил хийхийг шаардаж, эс биелүүлбэл ямар нэг байдлаар хавчих нь бий гэнэ. Яамны тамга, санхүүгийн гарын үсгийг  хуулийн дагуу хадгалах  ёстой албан тушаалтнаас нь  хэсэг хугацаанд хураан авч, тэр хооронд яамны­хаа бичиг хэргээр санаатай, санамсаргүйгээр дамжуулал­гүй, бусад байгууллага руу 14 албан бичиг нууцаар явуулсныг мэдсэн яамныхан нь ихэд гайхжээ. Тухайлбал, Хил хамгаалах ерөнхий газарт хандан хилийн хориотой зурваст геологи хайгуулын ажил эрхэлж, алтны уурхай авах тухай албан бичгийг яамныхаа нэрийн өмнөөс явуулсан байна. ХХЕГ-аас энэ хүсэлт ямар учиртайг тодруулахаар хариу ирүүлсний дараа БХЯ-ныхан сайд нь Төрийн захиргааны удирдлагын газрын даргаараа ийм бичиг үйлдүүлэн явуулсан болохыг мэджээ.

 

Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайдаар томилогдон ирэхэд тус яамны “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-д есөн тэрбум төгрөг байсан гэнэ. Тиймээс сайд, түүний багийнхан энэ мөнгийг зарцуулах гэж ирсэн аятай загнаж эхэлжээ. Бараг л сайд болсныхоо маргаашнаас Зэвсэгт хүчний анги, салба­рууд­тай танилцахдаа барилга барих газар судалж явсан гэх. Зарим анги, салбарт амралтын өдрөөр, хэл дуулгалгүй очсон тохиолдол ч бий гэнэ. Цэргийн дүрмээр  Батлан хамгаалахын сайд анги, салбарт ирсэн тохиолдолд бие бүрэлдэхүүн нь ангийн байлдааны тугтай­гаа жагсаж хүлээн авдаг юм байна. Гэтэл сайд нь “Энд барилга барьж болох юм байна” гэх зэргээр газар үзээд явж байсан нь алба хаагчдынх нь гайхшийг төрүүлсэн гэдэг. Удалгүй Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн хашаанд орон сууцны барилга барихаар болж,  зураг төсвийг нь хийлгэж, урьдчилгаа мөнгө шилжүүлэхээр доод албан тушаалтнуудаа шахах болсон аж. Тус яамны эрх бүхий албан тушаалтнууд “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зүгээс  БХЯ барилга барихыг хориглосон. Ерөнхийлөгчийн хэлснээр мөнгө байгаа бол орон сууцанд орох алба хаагчдынхаа байрны 30 хувийг яамнаас төлж, ипотекийн найман хувийн зээлд хамруулъя, ингэвэл 300 гаруй алба хаагч орон сууцтай болох  боломжтой юм байна. Цэргийн алба хаагчдад зориулсан орон сууц барихыг бид эсэр­гүүцэхгүй.

 

Заавал өөрсдөө барина гэвэл барилгын компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулъя, Засгийн газрын тогтоол гаргуулж, 089 дүгээр ангийн газрыг тусгай хэрэгцээнээс хасуулъя, УМХГ, нийслэлийн ЗДТГ-аас зөвшөөрөл авч, техникийн нөхцөлүүдээ урьдаар хийлгэх нь зөв. Тэгэхгүй бол Лу.Болд сайдын үед эхлүүлээд одоо хүртэл ашиглалтад ороогүй, хэл амны бай болоод байгаа 300 айлын орон сууц шиг асуудал гарах  вий” хэмээн болгоомжилж, анхааруулсан  байна. Өнөөдөр Улаанбаатарт 3000 шахам айлын орон сууц ашиглалтад орж, байрнууд эзэнгүй, үнэ нь хямдарсаар байгааг бодож үзвэл сайдын доод албан тушаалтнууд буруу зүйл хэлээгүй гэхэд болохоор. Гэсэн ч тэрбээр яамныхаа газар, хэлтсийн дарга нарын үгийг тоолгүй өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд А/102 дугаар тушаал гарган 089 дүгээр ангийн хашаанд “Цэрэг орд” хотхон байгуулахаар газар чөлөөлөх, ерөнхий гүйцэтгэгчийг(Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл) томилохыг даалгажээ.  Үүнээс гурван сарын дараа барилгын ажлыг яаралтай эхлүүлэхийг үүрэгдэж, “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гаас барилгын төсөвт өртгийн 30 хувь буюу 960 сая төгрөг гаргахыг тушаасан нь хуульд нийцэхгүй байгааг эрх бүхий албан тушаалтнууд нь сайддаа сануулсан гэнэ. Гэсэн ч сайд тэднийг  “Ажил хийлгэдэггүй юмнууд” хэмээн цоллож, зарим нэгийг нь албан тушаалаас нь өөрчилж байгаад энэ сарын 5-нд дээрх ангийн хашаанд барилгын суурь ухуулж эхэлжээ. Мөн Налайх дахь Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хашаанд ч барилгын суурь ухаад байгаа гэдгийг эх сурвалж хэлэв. Дээрх хоёр барилгын суурийг ухахдаа зураг төслөө батлуулаагүйгээр барахгүй, техникийн ямар ч нөхцөл аваагүй гэх юм.

 

Б.Алтангэрэл Г.Дэнзэн болох уу

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, түүний хүргэн Г.Дэнзэн нарыг тойрсон хэрэг явдлыг сонсоогүй хүн үгүй биз ээ. Одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй, хууль хяналтын байгууллага шалгаж буй дээрх хэрэгтэй төстэй  гэмээр явдал Батлан хамгаалах яаманд болоод байна. Учир юу хэмээвээс УИХ-ын гишүүн Ц.Цолмон Батлан хамгаалахын сайдаар томилогдон очоод хийсэн халаа сэлгээний нэг нь тус яамны дэргэдэх “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” (БХАҮН) төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар  өөрийн хүргэн Б.Алтан­гэрэлийг томилсон явдал болов. УИХ-аас 2012 онд баталж, одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаар­лалт гэсэн III бүлгийн 11-ийн нэгд: “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захир­гааны акт гаргах, удир­дах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориг­лоно”гэж заажээ.

 

Хууль тогтоож, биелэлтэд нь хяналт тавьж, өөрөө үлгэр­лэн хууль биелүүлэх учиртай УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Цолмонд энэ бүхэн хамаагүй бололтой юм. Авлигатай тэмцэх газраас хадам аав, хүргэн хоёрыг  саяхан бусдын мэдээл­лээр мэдэж, шалгаж эхлээд байгаа юм байна. Ц.Цолмон сайд хүргэнээ БХАҮН-ийн дарга болгосноос хойш тус яам, харьяа байгууллагуудаас нь зарласан бүх тендерийг энэ нэгдлийнхэн авах болжээ. Энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд БХЯ-наас зарласан 39 багц бүхий 1.7 тэрбум төгрөгийн тендерт хүргэнийх нь удирдсан нэгдэл шалгарсан байх юм.Тус нэгдлийн шалгарсан тендерийн нийт өртөг 37 тэрбум төгрөг даваад байна. Олон улсын ха­рилцааны мэргэжилтэй, биз­несийн удирлагаар Англид суралцсан, 1981 онд төрсөн, УИХ-ын гишүүний (хадам аавынхаа байж болох талтай)  зөвлөхөөр ажиллаж байсан  энэ залуу нэг л өдөр ийнхүү тэнгэрийн умдаг атгажээ. Бат­лан хамгаалах яамнаас зарла­сан тендерийг тус яамны харьяа аж ахуйн байгууллага авах нь  буруугүй мэт харагдаж болно. Журмаараа бол тус яам­наас зарласан тендер бүрийг энэ нэгдэл авах учиргүй юм билээ. Тендерийн хуулиар л зохи­цуулагдах юм байна. Зарим нэг онцгой тохиолдол (улсын нууцтай холбоотой барил­га байгууламж барих, зэвсэг техник оруулж ирэх)-д, онц­гой ажил, үйлчилгээг шууд гүйцэтгүүлж болдог юм байна. Ийм ажлыг ч гэсэн зөвхөн энэ нэгдэл гүйцэтгэнэ гэсэн үг биш бөгөөд тагнуулын бай­гууллагаас зөвшөөрвөл шал­гар­сан аж ахуйн нэгжтэй нуу­цын гэрээ байгуулан онцгой ажил, үйлчилгээг гүй­цэт­гүүлж болдог аж. Өмнө нь ч ингэж явж иржээ. Ийнхүү хадам аавынхаа буян, татаасаар олон тэрбумын хөрөнгөд эзэн сууж, олон тэрбумын тен­де­рийг хаалтгүй авдаг бас нэг Дэн­зэн БХЯ-нд тодроод байна.

 

 

Д.Дагва

эх сурвалж. “Үндэсний шуудан” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
малнууд минь батлан хамгаалах яам биш цэргүүдээс асуугаач новшнуудаа! байргүй олон жил цалин хүрэлцэхгүй амьдарч байхад нь орон байртай болгох гэж цүтгэж байгаа хүн шүү! олон жил ажилсан орон байргүй монгол цэргүүд байртай болсоор бхад битий улс төр оруулж харлуулаад байгааач! заваарсан сэтгүүл зүү
2016-04-28
Зочин:
Ene novsh oo zailuulaach bid togloom bol noirgui bn
2015-10-15
Ард:
Энхбаяр намын байраа авахдаа энэ гөлгийн 500 сая -ыг нь авч дарамталсан учраас уурандаа ингэх нь хэнд ч ойлгомжтой. Ийм байдалд орсон хэнд ч чудаг гээч нь алга болдог учраас авилага луйварыг ард түмэн л төлдийм дөө эцсийнэцэст
2015-10-14
зочин:
Урвагч царайлчаад яадаг шившиг вэ. МҮАН-с гишүүн болчоод Энхбаярт урвасан. Хуучин намынхан нь сонгуулийн мөнгө 50 саяаа ч өгөөгүй гэж ярьдаг юм байна лээ. Монголын улс төрчид гэж яасан шившгийн улс вэ. Түрүүчээс нь цаазлах хэрэгтэй байна. Тэгж байж л арай гайгүй болох байх
2015-10-14
зочин:
Наад Алтансүхийг чинь ч гэсэн эхнэрийнх нь дүү л гэдэгштэй . Ичмээр юм. Монголчууд ичиж үхээсэй
2015-10-14
Gan erdene:
БХАҮН-д Ган эрдэнэ гээд ерөнхий нягтлан байна ногоон юу ч мэдэхгүй хүүхэд байна тендерийн мөнгө шилжүүлэгч
2015-10-14
Зочин:
ХУЛГАЙЧ НАР Ч ШОРОНД БАГТАХГҮЙН ДЭЭ ЯАМ ХААЖ ШОРОН БОЛГОЕ
2015-10-14
Зочин:
Ман ыхан нэрээ гүтгэж доромжлохоос өөр ажил хийхгүй юм аа!
2015-10-14
Зочин:
Kolya konets bolson ni gedeg kino yu
2015-10-14
HHhhah:
Hamgiin chukhal asuudal ter halagdsan humuus her udaan ter mesten deer ajillaj baisan gedeg ni sonin baina Hervee turuuchiin saidiin uyed ajild orson bol soligdokh jamtai Mongol maygaar gekh uu dee
2015-10-14
Зочин:
hurandaa Kolya bas adilhan hulgaich shu dee.tereer armiig 1990-d onoos hayaj yvaad, daraa ni orosuudtai niilj huuchin zovloltiin horongoos luivar hiij mongotei bolood Sonompiliin ued garch ireed dund offitseroos shuud hurandaa tsol avsan erunda hulgaich shu dee
2015-10-14
зочин:
Энэ чинь аймшигтай луйварчин байна ш дээ, яана аа, АН, МАХН 2 энэ улсыг сүйрүүллээ, хууль дүрэмээс эмээнэ гэж юм алга аа,
2015-10-14
Zochin:
Urd ni iddeg baisan garuud bichij badaa Mongol tur emgeneltei boljee. Bichsen bichuulsen 2-iig hamtad shalgah zuv baihuu. Odoo bol huuli changarsan ATG geed mangas ba. Ulaam tsaim hiih ni unguruu biz. Harin bichuulj baigaa baagii ih l yum idej uujdee.KKKKKKK.
2015-10-14
Ган эрдэнэ ерөнхий нягтлан:
Ган эрдэнэ ерөнхий нягтлан
2015-10-14
БХАҮН ийн дарга,орлогч нар:
БХАҮН ТӨҮГ-ийн даргын асуудал тодорхой Цо сайдын ахынх нь охины хүргэн харин тус газрын орлогчоор мөн л Цо сайдын садангийн хүргэн болох Л гэж залуу ажиллаж байгаад одоо мөн орлогчоор Од гэдэг бас л сайд Цо-гийн ахтай садан төрөл нөхөр ажиллаж байна арай бишээ. Тус газрын ерөнхий ня-бо мөн л Цо сайд Алтангэрэл даргын талын ногоон залуу тавигдсан байна юм үнэнээрээ сайхан шүү одоо боль л доо
2015-10-14
Ган эрдэнэ ерөнхий нягтлан:
Ган эрдэнэ ерөнхий нягтлан
Зочин:
Altansyh gej Tsolmongiin hiimel daguul.kkkkkk
2015-10-14
zochin:
Nam damjij alban tushaald hvrdeg hogiin hyalz
2015-10-14
zochin:
Enhbayartai ni hamt shorond hii
2015-10-14
Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ .....:
Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ цоохор даага харайхаараа харайна гэж хөөрхөн шүлэг байж билээ Харин энэ сайд чинь муу талаараа идэж уух гэж мэрийгээд л харагдаад байгаа юм дагаа лүд гэж, МАХН одоо болимоор юм дөө , бааахан өлөн нүдэлсэн юмнуудыг цуглуулсан нэг бишээ !!!!
2015-10-14
таамаглагч:
хурандаа Колягийн хар данс мөнөөс мөн болой
2015-10-14
Zochin:
Ene Enkhbayriin humuus yuch hiij medne.shunal n shulmas bolson.
2015-10-14
Zochin:
Mergejliin diplomatch, turshlagatai uls terch shuu, huuchin baliar systemd chin eerchleh salkhi oruulah gej ajiilaj baigaad itgej baina
2015-10-14
irgen:
an,shudarga yos evsliinhen 2016 ony songuulias umnu buhii l mungu oloh luivraa hiine,yalanguaya ene TSOLMON uls tur ni duussan hun ahij mungu olj chadahgui bolson
2015-10-14