“АУМ” ХХК байгальд 32 тэрбумын хохирол учруулжээ

Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хурлаар ашигт малтмал олборлогч “АУМ” ХХК байгаль орчинд 32 тэрбум төгрөгийн хохирол учруулсан учраас нэхэмжлэл гаргаж буйгаа тэд мэдэгдэв.
“АУМ” ХХК 2012 оноос Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Өлтийн аманд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа аж. Ашигт малтмалын олборлолтын явцдаа 32 тэрбум төгрөгийн хохирол байгаль орчинд учруулсан гэнэ. Мөн эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийгээгүй юм байна. Иймд хохирлыг барагдуулах, эвдэрсэн газрыг 2 жилийн хугацаанд нөхөн сэргээж нутгийн иргэдэд хүлээлгэж өгөхийг “АУМ” ХХК-иас шаардаж байгаа аж. Мөн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, шаардлага хүргүүлж ажиллаагүй гэдэгт БОНХЯ, Ашигт малтмалын газрыг хамааруулж, хариуцагчаар татан иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар болжээ.
БОНХ-ын сайдын тушаалаар 2010 онд ашигт малтмалын зөвшөөрөл бүхий 242 газарт үнэлгээний байгууллага ажиллажээ. Энэ үеэр уг компанийг байгаль орчинд 32 тэрбум 788 сая 334 мянган төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ