Орон сууцны үнийн индекс буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хийсэн энэ оны есдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцууллаа. Өнгөрсөн сард орон сууцны үнийн индекс 9.3 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -2.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -8.1 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -11.1 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 18.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -3.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -6.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.1 хувиар буурсан байна.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 3.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.6 хувиар, оны эхэн үеэс -10.7, өнгөрсөн оны мөн үеэс -13.4 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нэгдсэн |
Шинэ о/с |
Хуучин о/с |
|
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ |
9.3% |
18.8% |
3.7% |
Өмнөх сартай харьцуулахад |
-2.2% |
-3.3% |
-1.6% |
Оны эхэнтэй харьцуулахад |
-8.1% |
-6.3% |
-10.7% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад |
-11.1% |
-7.1% |
-13.4% |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ