Эдийн засгийн зөвлөл хуралдана

09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукийн хийж буй айлчлалын хүрээнд хоёр улс шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа Гадаад хэргийн яаманд болно.
09:00 цагт: БОНХАЖЯ-аас сэтгүүл зүйн чиглэлээр сурч буй оюутан болон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтанд зориулсан “Ногоон эдийн засгийн үндэс” сэдэвт 1 өдрийн сертификатны сургалтыг ЦУНБХТ-д зохион байгуулна.
09:00 цагт: ШӨХТГ-аас хорт хавдар гэх аймшигт өвчний эх үндэс болоод буй уг савыг вокзалын сүү сүүн бүтээгдэхүүн зардаг Тоса төвөөс эхэлж, Нарантуул захын сав суулга худалдаалдаг хүмүүс дээр очиж, гэр хорооллын худаг болон айлуудаас энэ савны талаарх ойлголт, нөхцөл байдлыг тодруулах үүднээс нөхцөл байдалтай танилцана.
11:00 цагт: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж буйтай холбоотойгоор тус хуулийг олон нийтэд таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөг Эрх чөлөөний талбайд болно. Өдөрлөгийн үеэр Татвар, Нийгмийн даатгал, Улсын бүртгэл, Гааль, Сангийн яамны холбогдох ажилтнууд зөвлөгөө мэдээлэл өгч, нэг цэгийн үйлчилгээ ажиллана.
11:00 цагт: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Сонгинохайрхан /11-р хороо болон Хархорин зах/, Баянзүрх дүүрэг / 8, 12, 14, 15, 5, 22, 17, 19, 21, 23, 10-р хорооны Иргэний танхим/-т "Нээлттэй ажлын байр" өдөрлөг зохион байгуулна.
12:00 цагт: Баянгол дүүрэгт шинээр ашиглалтанд орж буй 57-р цэцэрлэгийн нээлт болно. /Хаяг: 28-р сургуулийн хойно/
12:00 цагт: Дэлхий нийтээрээ жил бүр гар угаах өдөр хэмээн тэмдэглэдэг энэ өдөрт зориулсан арга хэмжээ Хүүхдийн ордонд зохион байгуулагдана. Энэ үеэр дунд сургуулийн хүүхдүүдийн дунд зохиогдсон "Цэвэр гар" гар зургийн уралдааны бүтээлүүдийн үзэсгэлэн гарна.
13:00 цагт: Улаанбаатар чуулга дээр Нийслэлийн сургалтын хөнгөлөлтийн нэгдсэн үзэсгэлэн яармаг болно. Нээлтэд Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч, Монголын залуучуудын холбооны гэр бүлийн хорооны дарга нар оролцоно.
13:30 цагт: Дэлхийн хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БСШУЯ-ны Хүндэтгэлийн танхимд БСШУЯ, Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг хамтран ажиллах санамж бичиг байгуулна.
17:30 цагт: Төрийн ордны “А танхим”-д Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон татварын эрх зүйн орчны шинэчлэлийн талаар Эдийн засгийн зөвлөлийн ээлжит хуралдаан болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ