МАН-ынхан эв эеийг сахина
МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар болон тэргүүлэгчид, дүүргийн намын хорооны удирдлагууд хуралджээ. Энэ хуралдаанаар МАН-ынхан нэгдмэл байдлыг чухалчилж, олгой хагарсан ч тогоондоо байх зарчмыг шат шатандаа хэрэгжүүлэхээр болжээ.
МАН-ын дарга М.Энхболд дүүргийн намын хороод болон намын анхан шатны байгууллагын үйл ажиллагаа, улстөрийн хариуцлагыг өндөржүүлж, сонгуулийн бэлтгэлийг сайтар хангаж, нэгдсэн нэг удирдлагын дор бодлого үйл ажиллагаагаа нэгтгэн эв нэгдлийг эрхэмлэж ажиллахыг үүрэг болгосон байна.
Ийн "Ах" намынхан АН-ын их бутарлын үетэй давхцуулан эв эеийг эрхэмлэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ