Данийн гүнжийг хөхөө томруулсан хэмээн гүжирджээ

img

 

Дани улсын угсаа залгамжлах гүнж Мэри өөрийнх нь талаар худал мэдээлэл цацсан сэтгүүлийг шүүхэд өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 

 

Тус улсын “Her & Nu” гэх сэтгүүл өнгөрсөн сарын дугаартаа гүнжийг хөх томруулах гоо сайхны хагалгаанд орсон хэмээн мэдээлсэн байна. Энэхүү мэдээллийн дараа хэвлэл болон иргэд гүнжийн нэр хүндэд халдах болжээ. Сэтгүүл мэдээлэхдээ “Гүнж өнгөрсөн оны зургаадугаар сард Литва улсын нэгэн эмнэлэгт гоо сайхны хагалгаа хийлгэж, хөхөө хоёр дахин томруулсан” гэжээ.

 

Гүнж тус эмнэлгээр үйлчлүүлсэн нь үнэн бөгөөд хөхөө томруулахаар бус өөр шалтгаанаар үйлчлүүлсэн гэдгээ өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр “Худал мэдээлэл цацсан сэтгүүл хуулийн дагуу хариуцлага хүлээх болно. Миний нэр хүндийг санаатайгаар гутаан доромжилсон тус сэтгүүл уучлалт гуйх ёстой” гэсэн байна.

Орон нутгийн хэвлэлүүд гүнжийн 2013, 2014 онд авахуулсан зургийг харьцуулж, хөхөө томруулаагүй гэдгийг нь баталжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ter setguulch budaa. muuriin sahlaar hulgana oroldov bolj de
2015-10-15