Д.Ганбатыг улируулан сонгов

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварын тухай, ОАТ-ын тухай хуулий төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гаалийн албан татварын тухай, ОАТ-ын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Харин Улсын тэмдэгтийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй, буцаалаа.

 

Үүний дараагаар Хуульзүйн байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Өмнөх чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд АН-ын бүлэг завсарлага авсан юм. Завсарлагааны хугацаа дуусгавар болсон. Хуульзүйн байнгын хорооны хуралдааны даргаар Ш.Түвдэндоржийг сонгохыг гишүүд дэмжсэн  ч нэр дэвшигч нэрээ татаж авсан юм. Дахин уг асуудлыг хэлэлцээд Д.Ганбатыг улируулан сонгохыг олонхи дэмжсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй.  Хуульзүйн байнгын хорооны даргаар Д.Ганбатыг сонгохыг дэмжих санал хураалт явуулав. Санал хураалтаар Хуульзүйн байнгын хорооны даргаар Д.Ганбатыг сонгохыг гишүүдийн 80.5 хувь нь дэмжив.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тэнэгүүд дээрээс шээх цагаар:
Тэнэгүүдээр юу ч хийлгэж байхад амар байдаг юм.
2015-10-15
Dff:
Dargiin heneeten
2015-10-15
Зочин:
Солиорол. Тийм ээ, нямдорж гуай
2015-10-15