Зэсийн баяжмал худалдах гэрээ байгуулав

img

 

Монгол Улсын “Эрдэнэс цагаан суварга” ХХК, ХБНГУ-ын “Аурубис” хувьцаат компани хоорондын зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ, Монгол Улсын “Монголын алт” корпораци болон ХБНГУ-ын “Ферростаал” компани, “Евро хан” ХХК-ийн хоорондын стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо. 

 

Тус гэрээнд “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогт, “Аурубис” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Тим Курт, “Монголын алт” корпораци болон “Ферростаал” компани, “Евро хан” ХХК-ийн хоорондын стратегийн түншлэлийн гэрээнд “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, “Ферростаал” компанийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Клаус Лескер, “Евро хан” ХХК-ийн ерөнхийлөгч Оливер Шноор нар гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Баяжмалаа гаргадаг тэнэг ажиллагаагаа болих хэрэгтэй Энэ бол 19-зууны асуудал ногоо боловсруулан эцсийн бутээгдэхуун Болгон гаргаж яасан вэ Хамаг ховор элемент Нандин Юмаа огч Энд шороотой ус улдээнэ шучу дээ
2015-10-16
Зочин:
Sain baina.
2015-10-15
Зочин:
Ashgui dee. Heden hun ajiltai baih ni
2015-10-15