АН-ын Засаг нь ч унаж, нам нь ч задрах төлөвтэй

img

Төрийн ордны зүгээс бядан явагч бялзуухай сүүлийн үед янз бүрийн юм жиргэх болсон байна. Ядаж байхад түүний жиргэх нь хожим үнэн болдогийг нь яана гээч. Тэгвэл тун удахгүй Ардчилсан нам задарч, МҮДН болон Алтангадасынхан тус тусдаа өрх гэрээ босгохоор хатуу шийдсэн тухай жиргэжээ.


Ингэхэд энэ нам 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд мөн ч сүртэй байгуулагдаж байсан даа, зайлуул. Сар өдрөө ч ихээхэн билгэдэж авсан байдаг юм. 12 сарын 06 гэдэг чинь 1206 буюу Их Монгол улс байгуулагдаж, Эзэн Чингис хаан ширээнд суусан он л доо. АН-ынхан ч энэ талаар тэр үед сүртэй сүртэй үгсийг өвөр хоорондоо дуудалцаж байсан санагдана. Мөн нэгдэж байгаа Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал, Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын дарга нар нь үүрд хамт байх андгай тангараг тавин үнсэлдээд л. Тэд нарын бүгдээрээ монгол дээл өмсчихсөн ийм нэг зураг хэвлэлүүдийн хуудсыг тэр аяаар нь дүүргээд л.



Ингэхэд ерөөсөө л олон удаагийн сонгуулийн ялагдал, нэг удаагийн эвслийн ялалт, 2000 оны “хосоо шувтруулсан” сонгууль тэдэнд нэгдэхээс өөр замгүй гэдгийг заасан юм. Сайндаа ч биш. Анхны дарга нь Дамбийн Дорлигжав байлаа. Хоёр жилийн дараа М.Энхсайханаар солив. Гурван жил болоод Р.Гончигдорж авлаа. Нэг жил болж байтал Ц.Элбэгдорж сонгогдов. Мөн түүнийг хоёр жил болж байтал Н.Алтанхуяг болоодохдог юм. Энэ нөхөр хаа очиж “хааны” суудал дээр зургаан жил болж, хэдхэн сарын өмнө З.Эхболдод намын даргынхаа эрх мэдлийг шилжүүлжээ.



Энэ хугацаанд тус нам их юм үзсэн дээ. Ёстой л, “Толь” Гэндэн, “Толгой” Шарав гэдэг үлгэр шиг л амьдрал туулсан байдаг. Гэвч хүүхэд нас ахихын хэрээр томоождог шиг энэ намынхан гайгүй ухаажиж, Н.Алтанхуягийгаа ноололгүй зургаан жил болсон юм. Энэ хугацаанд ч хамаг ялалтуудаа авсан байдаг нь үнэн л дээ. Ер нь хамгийн олон жил намын дарга хийсэн хүн нь энэ нөхөр. Тэгээд яахав дээ, хэн нэг нь жаахан амжилт гаргахаар атаархаад, ор дэрийг нь булаахаар улайрч эхэлдэг монголчуудын зангаар түүний намын даргын суудлыг З.Энхболд зартай хэдэн “хорчдын” хүчээр аваадах шиг харагдана билээ.



Ингээд хөөрхий, АН хавьтсан бүхнээ хажиглаж, хамтарсан бүхнээ харааж явдаг, зартай хэрүүлч Зандаахүүгийн Энхболдын үе дээр задарч байгааг та бүхэндээ сонордуулъя. Очиж очиж сонгуулийн өмнө шүү. Уг нь намын дарга гэдэг хагалан бутаргагч бус хамаг бүхнийг эвлүүлэн наалдуулагч байх ёстой л доо. Гэвч төрөлхийн араншин гэж нэг айхтар юм удирдагч байх эсэхийг тун богино хугацаанд таниулдаг бололтой золиг юм. Мөн нэг зүйлийг онцлоход нуруу намхан удирдагчид буюу Наполеон, Сталин, Франко, Йозеф Геббельс нар заль мэх, зандалчлах айлгахаараа алдартай бөгөөд хамгийн харгис хүмүүс байсан гэлцдэг. Үүнийг BBC-3-ийн захиалгаар хийсэн “Намхан нуруутай намайг битгий оролдоорой” (Fuck Off, I'm Small) нэвтрүүлгийн үеэр Ланкаширийн төв их сургуулийн(University of Central Lancashire) эрдэмтэд “Хятад саваа” хэмээх аргаар баталсан байдаг. Тиймээс манай УИХ-ын намхан даргаас ийм араншин байнга цухалзах нь аргагүй ч юм уу даа гэж бодогдох. Ингэхэд өөрийнхөө хийж буй үйлдлийг хамгийн зөв гэж боддог хүн хамгийн их алдсан байдаг гэж алдартай үг бий. Бодвол дээрхи намханчууд бүгд л өөрийнхөө үйлдлийг тухайн үед зөв гэж үзэж байсан учраас харгислал, хамаг муухай бүхнийг үйлдсэн биз. Гэвч түүх тэднийг өршөөсөнгүй. Өнгөрсөн хугацаанд мөн ч их хараалгалаа шүү дээ.



Өдгөө өөрийн гэсэн байраа нураагаад хаана байгаа нь мэдэгдэхээ байсан АН одоо өөрсдөө тарах шинжтэй байна. Өөрөөр хэлбэл нэгэн цагт нэгдэж асан намууд өнөөдөр өргөө гэрийнхээ хана, тооно, хаалга үүдийг салгаж аваад тал тал тийшээ одох төлөвтэй. Уг нь Ардчилсан намд ард түмэн итгэдэг, бас хардаг болоод байсан юм шүү дээ. Одоо яая гэхэв. Тэдэндээ, тэдэндээ ч юу байхав АН-ын дарга З.Энхболдод МАН болоод бусад улстөрийн хүчнүүдийн зүгээс цааш цаашдаа улам сайн задлаарай л гэж ерөөе дөө.


Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Үнэндээ ажил хийж сураагүй, засаг захиргаа байхгүй, боловсроогүй, дандаа ажил үймүүлдэг нөхдийг төрд гаргахаар эдийн засаг дампуурдаг болохыг иргэд одоо ойлгож байна. хамгийн аюул нь нэгийгээ хэзээ ч үзэж чаддаггүй атаа жөтөө хорсол, хонзон авагч нар энэ намд олон байдаг юм байна. Уг нь биенээ дэмжээд явбал 2016 онд ч ялах боломжтой. Даанч чадвартай хүнд дургүй -3 -ын тоотой этгээдүүд энэ намаар дүүрчээ. Ийм нөхөд засаг барьж чаддаггүй.
2015-10-20
?:
ТИЙМ
2015-10-19
ИРГЭН:
АН-ЫГ Л МУУ ХЭЛЭЭД БВАЛ ЯЛНА ГЭЖ БОДОЖ БНУ МАН
2015-10-19
зочин:
хийж бүтээснээ идэж ууж эрх мэдлийн төлөө луйвраараа үргэлж баллах юм аа АН. ингэж байснаас тарсан нь илүү дээр. хамаг хогийн хүн муутай юмнууд энэ нам гэж ТББ-д шургалах юм.
2015-10-19
Зочин:
МАН-ынхан мөрөөд мөрөөд мөрөөдөхөд мөнгө төлөхгүй. АН үед монголд хамгийн их бүтээн байгуулалт хийгдсэн нь үнэн нүдэнд харагдаж байгаа маш их өөрчлөлт хот хөдөө бий болсон доо
2015-10-18
АН ялнаа:
Гэхдээ л АН -ын засаг барих үед Монгол улсад их бүтээн байгуулалт хийгдсэн байдаг юм шүү
2015-10-18
?:
ТИЙМ
иргэн:
АН дээрээ байгаа хэдэн муу хүнээсээ салаачээ наад улс эх орныг чинь самарч гүйцлээ ард түмэн чинь банк ломбардны өрөнд тарчилж байна.нэг өдрийн урд ч гэсэн арга хэмжээ авч засаг төрөөс холдуулмаар байнаа
2015-10-18
санаа зовогч:
Үлдэж байгаа охор хугацаандаа өндөр хүнийг даргаар сонгоодохвол хийморь сэргэчихэж магадгүй юм даа
2015-10-18
Баасан 2:
Харин МАН-ханд нэг зүйлийг сануулж хэлэхэд та нар энэ 2016-н оны сонгуульд ялах магадлал өндөр бга гэвч бид нар ингэж талцаж нэгнийхээ ажилыг нэг нь татаж унагаадаг энэ хогийн арга барилыг та нар дуусгавар болгох эхлэлийг та нар тавивал цаашдаа танай нам улс төрд удаан тогтнох биз Харин АН-ханг үндэстэй үндэслэлгүй зүйл ярьж муулах тактик барьж сонгуульд орвол АН гаа хамт арчигдах байхдаа гэж АН-н гишүүн мөхөс би бодох юмдаа
2015-10-18
Irgen:
Z.Enhbold mash sain udirdagch bainaa! Muu AN-iig tartal ni udirdah ni bainashuu. Hurdan taraasai.
2015-10-18
Баасан:
Энхболд үнэхээр мэдрэмжгүй тэнэг тайрдас юм гэдэгийг л мэдлээ
2015-10-18
Зочин:
З.Энхболд ч мөн сүрхий удирдагч юм даа. Одоо АН өнгөрөө. Ард түмний итгэл даасангүй. Тэдэнд ганц хэрэгтэй зүйл байсан нь албан тушаал гэнэ. Мөн лут бодвоо.Иш мөн дүүрсэн нөхдөө хийсэн бүхнээ баллуурдаж хаялаа.
2015-10-18
иргэн:
алтанхуяг, энхболд, элбэгдорж бүгд намхан учраас энэ АН бутарч байгаа юмдаа ганц энхболддоо ч биш байх бүгд нэг тэрэгний дугуй
2015-10-18
АН Намынханд:
Идэж ууж дуусгацан . Одоо идэх юм ч байхгүй боллоо. Гэр орондоо харьцгааж үз. Юм хийгээд ч хэрэггүй. Улам дордуулна. Зүгээр харьцгааж үз
2015-10-18
Bulgan:
anx jaz garch irlee.Odoo ene namd xench itgexgui bylshlagdsan uurd.
2015-10-17
Баян айраг Эм Си Эс:
Баян айргийн уурхай хаамаар юмаа Завханы МХГ.ын дарга Батсайхан юм авчихсан хаалт ар тал нь юм биш үү сая өнөөдрийн ТВ5 мэдээгээр хамгаалсан янзтай үг ярьж.сууна энэ асуудлыг АТГ бас.Цагдаа тагнуул сайн шалгамаар юмаа
2015-10-17
Зочин:
АН д Маш их итгэж байлаа даанч ОТ ТТ н гэрээнууд монголыг хуурч еерсдее авч гадаадад офшордож монголынхоо баялгийг ломбардад тавих гэсэн хэсэг булэг хумуусийн сонирхолоос болж задрахнээ бие биендээ шударгаар арга хэмжээ авч чадахгуй хумуус огцрохгуй бол монголоор тоглож дуусах нээ еерийн толгойгуй ЕСайдыгаа хурджун огцруулж ажил хийдэг чадамжтай хуний хараат бус хунийг томилж ажиллуулах хэрэгтэй Байна
2015-10-17
Иргэн:
АН тараасай билээ дээ. Засагт гарах болгондоо Монголыг дампууруулж хямрааж хаях юм даа.
2015-10-17
Зочин:
Баабар аль эрт л АН нас барсныг зарлачихсан шүү дээ.
2015-10-17
Zoloo:
AN ert uls turuus holdwol ard tumend sain bna
2015-10-17
зояин:
ямар ч тархигүй далдакуудаа одоо зайл бас өөр хувилбараар ард түмнийг доромжлохнуу алуулахаасаа өмнө үх дээ
2015-10-17
Zochin:
Uugdyi ardchilal gedeg ygiig uursdiin mungujih bolomj gej oilgoson yvaigyi hymyysiin negdel bolj hyvirlaadaa.Hairan ch saihan ard tymnii maani itgel ynemshil.
2015-10-17
Zochin:
AN-iin nehed ene namiin ner dor Mongoliin ardchilal yavdgiig odoo hurtel oilgohgui baigaa ny yasan gachlantai, ta nariin ingej uuree evdsen shorgool shigevdreltseh alban tushaal bulaatsaldah,idej uuj shamshigduulah burt ardchilaliig demjigch irged gishuud, uulen cheleenii nar shig ene oldson huvi zayagaa tseehen heden ardchlagchdiin dur esgehegchdees bolj aldah ayul nuurlej baigaag haraj haramsaj suuna, ta naraar bid shudarga uneniig hemhih yum, getel eldviin heregt hutgaldaj ner teree gutaah yum daa
2015-10-17
zochin:
ardchilsan hubisgaliig ner buhii humuus hiij zabshigchid shuralsan manai ardchilal bol HUURAMCH mongol teriig AN zadlaj iim baidald hurgelee tednii oyun sanaanii udairdagch n gemgui tsarailsan GONCHIGDORJ ayultai hun ALTAN GADAS bugdiig eertee abch bayjsan tumen olond yu ch uldeegui altan gadasiinhniig uls terees zailuulah heregtei Mo darga Bathuu ...................
2015-10-17
zochin:
Mongol humuusiin hun chanar hamag sain saihniig ustgan, hagargan butargagch ardchilsan nertei hogiin adguud. Idej uuhiin don tussan mongoliin mini ongotei oodtei bolgoniig huvaaj idsen huvalznuud
2015-10-16
Данаахүү:
Та нарыг байхгүй ч Монгол хөгжинө. Та наргүй ч бид амьдарна. Цаг нь ирэхээр идэж ууж дуусах байлгүй.
2015-10-16
хүний үнэр:
өөрсдийгөө өөр гээд бодчихсон дүрдээ хэт автсан цаасан малгай өссөн байгаагаа мэдэхгүй төрийг түйвээгчид ардыг басан дарлагчид хуйвалдан завшигчид энэ ардчилалын нэр зүүсэн хүн чононын сүргийг хэзээ овоо хараандаа авах вэ ард түмэн
2015-10-16
Зочин:
Хувааж идэн хансан бол одоо тарсан нь дээр
2015-10-16
zochin:
ish chaavaas da mungu oloh gants arga n songuuli duhsun ued ene l yum baih da estoi soliotoi yuma
2015-10-16
Bosoo:
Songuuli oirtoj soliorol ehlej baih shivdee
2015-10-16
Зочин:
АРД ТҮМНИЙ ЭРХ МЭДЭЛ, ТЭДНИЙ ӨМНӨ ЭВ ТҮНЖИН ХЭРЭГТЭЙ БИШ ҮҮ
2015-10-16
Зочин:
АРД ТҮМНИЙ ЭРХ МЭДЭЛ, ТЭДНИЙ ӨМНӨ ЭВ ТҮНЖИН ХЭРЭГТЭЙ БИШ ҮҮ
2015-10-16