Өнөөдөр болох үйл явдал

Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд
09.00 цагт ЮНЕСКО-гийн 70 жилийн ойг тохиолдуулан Модел ЮНЕСКО Монгол (МЮМ) нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар хуралдаан Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр болно. Утас: 99337722
Төрийн ордонд
09.00 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” Үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт ямар түвшинд байгаа, цаашид ахмад настанд чиглэсэн ямар бодлого, хөтөлбөр байгаа талаар хэлэлцэх "Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчллэийн бодлогын хэрэгжилт" үндэсний II чуулган болно. Утас: 88093607
Монголын Үндэсний Музейн хурлын танхимд
10.00 цагт "БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил” эрдэм шинжилгээний хурал болно.
Эх нялхас эрүүл мэндийн төв дээр
10.30 цагт Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлийн газар мод тарих үйл ажиллагаа зохион байгуулна.
Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 96 дугаар сургууль дээр
11.00 цагт Нийслэлийн хэмжээнд 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэлсэнтэй холбогдуулан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар очиж цэрэг татлагын ажилтай танилцана. Утас: 99837676
Чингисийн талбайд
11.00 цагт "Унадаг дугуйтай Улаанбаатар" намрын дугуйн парад болно. Утас: 89179891, 88020633
"Монголын уран зургийн галерей"-д
15.00 цагт ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын ардын зураач, төрийн соёрхолт Юрий Мандагановын "Чулууны аялгуу" үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 99806581, 89118811
Баянзүрх зорчигч тээврийн төвд
16.00 цагт Шинээр нээгдэж буй "Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар" чиглэлийн том оврын автобусны чиглэлийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдана. Утас: 86063600
СЭТГЭГДЭЛ БИЧИХ