Багануурын захирагчийн сонгууль явагдаж байна

img

Нийслэлийн ИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн дагуул Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан билээ. Налайх хотын Захирагчаар тус дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан сонгогдсон юм. Харин Багануур хотын Захирагчийн сонгууль өнөөдөр явагдаж байна.

 

Багануур дүүргийн захирагчийн сонгуульд Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Б.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшсэн байна. Сонгууль өглөөний 07 цагаас оройн 22 цаг хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ