Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт: АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх цуврал хичээл “The Corporate” зочид буудалд эхэлнэ.
11.00 цагт: “Оюу толгой” ХХК өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюу толгой” уурхайн цогцолбороос Монгол улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцах хоёр гол гэрээнд гарын үсэг зурах ёслол ЭХЯ-д болно.
11.00 цагт: Төрийн ордны Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газар байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан хэвлэгдсэн номын нээлт болно.
11.00 цагт: ГХЯ-ны 9 тоотод Ази, Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн (CSCAP) 10 дахь удаагийн нэгдсэн хуралдаан “Ази, Номхон далайд итгэлцэл бий болгох нь: XXI зууны аюулгүй байдлын тогтолцоо” сэдвээр Улаанбаатар хотноо болох гэж байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: ОХУ-ын “Бизнес контакт” компани, МҮХАҮТ хамтран энэ сарын 20-22-ны өдрүүдэд олон улсын “Азийн хаалга 2015” 25 дахь удаагийн үзэсгэлэн болон Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн бизнес форумыг зохион байгуулна.
12.00 цагт: МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд-2015" тоглолтын хэвлэлийн хурал "UBS" телевизийн байранд болно.
12.00 цагт: Сагсан бөмбөгийн "Үндэсний цом"ын аварга шалгаруулах тэмцээний нээлт Спортын төв ордонд болно.
12.00 цагт: Улаанбаатар автобус нэгтгэлээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт: Монголын оюутны холбооноос оюутны нийтийн тээврийн карттай холбоотойгоор өлсгөлөн зарлах болсон талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт: Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, ресторан, баар, хүнсний дэлгүүрийн захирал, ажилтнуудтай Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Нийслэл хотын албан татвар"-ын хуулиар уулзалт зохион байгуулна.
14.00 цагт: "Аюулгүй Монгол хүүхэд" аяныг Замын цагдаагийн газар, "Мөрөөдөл биелдэг юм" нэвтрүүлгийн хамт олон хамтран Улаанбаатар хотын эрсдэл бүхий ЕБС-ийг стандартын дагуу тохижуулах ажлыг эхлүүлээд байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал ЗЦГ-ын хурлын танхимд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ