Афганистанаас цэргээ гаргахаа хойшлуулав

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Пентагоны тэргүүн Эштон Картер нар өнгөрөгч амралтын өдөр хамтарсан мэдэгдэл хийсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Ерөнхийлөгч мэдэгдлийнхээ эхэнд “Энэ оны эцэс гэхэд Америкийн цэргүүд Афганистаныг бүрэн чөлөөлөхгүй, аюулгүй байдлын үүднээс цөөн тооны цэрэг тодорхойгүй хугацаагаар тус улсад байршиж, чөлөөлөх ажиллагаанд оролцох болно” гэж хэлжээ. Тэрбээр өмнө нь энэ оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр гэхэд Афганистанд үүрэг гүйцэтгэж буй 10 мянган цэргээ эргүүлэн татаж, 2017 оны зургаадугаар сар хүртэл 1000 цэрэг үлдэнэ гэж мэдэгдсэн.

 

Обама аюулгүй байдлын үүднээс одоо үүрэг гүйцэтгэж буй дээрх цэргээс 5500 цэргийг Афганистанд үлдээх шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү бодлоо өөрчилсөн шалтгаанаа хэт даврагч “Талибан” бүлэглэлийн алан хядах ажиллагаа эрчимжиж буйтай холбон тайлбарласан байна.

 

Картер “Бид олон улсад хүлээсэн үүргийнхээ дагуу Афганистанд үргэлжлүүлэн туслахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг тус улсын удирдлагууд зөвшөөрсөн. Бид илүү хүчтэйгээр эргэн ирэх болно” гэж хэлжээ.

 

Өнгөрсөн оны хоёрдугаар сард “НАТО”-ийн цэргүүд Афганистаныг бүрэн чөлөөлсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ