KFC, “PIZZA HUT” зайсангийн иргэдийг бухимдуулж байна

img

 

“KFC, Pizza Hut”-ын шинэ салбар Зайсан толгойн чанх урд нээгдээд сар ч болоогүй байгаа. Гэвч иргэдэд үйлчлэхээсээ илүү, тэр хавийнхны гомдолд дарагдаад байгаа аж. Учир нь KFC, “Pizza Hut”-ын салбар автобусны буудлыг эзэгнэн, зэрэгцэн оршиж байгаа юм. Үүнээс болоод өмнө нь автобусны буудал байсан задгай талбай, хоёр урсгалтай зам өнөөдөр нийтийн тээвэр зогсох нь битгий хэл, хоёр машин зөрөх зайгүй болсонд иргэд бухимдалтай байна.

 

Иргэдийн хэлж буйгаар KFC, “Pizza Hut”-аар үйлчлүүлж байгаа хүмүүс автобусны зогсоол дээр зайгүй болтол нь машинаа байрлуулж, иргэдийн зарим нь замын ирмэг дээрээс, зарим нь KFC, “Pizza Hut”-ын шатан дээр шахцалдан байж автобусанд суудаг гэнэ. Дээрээс нь ресторанууд замын тойрог дээр байгаа учраас давчуу зайнд машинууд зөрөхийн тулд нэгэндээ заавал зам тавьж хүлээж түгжрэл үүсгэх, мөн нийтийн тээврийн автобуснууд тойрог дээр машин шүргэх нөхцөл бүрджээ.

 

Биднийг өнгөрсөн бямба гаригт очиход KFC, “Pizza Hut”-ын урдах талбай буюу зориулалтын автобусны буудал үйлчлүүлэгчдийн машинаар дүүрэн байв. Настай, хүүхдээ тэвэрсэн хүмүүс  KFC, “Pizza Hut”-ын довжоон дээр автобус хүлээн сууж байна. Хүнээ авахаар ирсэн автобуснууд зогсоолоосоо бүр өмнө, эсвэл зогсоол өнгөрч зогсоод иргэдийг гүйцэж очтол хүлээж байлаа. Унаандаа суух гэж холоос гүйлдэх, хүүхдээ чирч гулдарсан, бусдыг царайчилж ядах настай хүмүүс гээд бүгд бухимдаж байна. Тэндхийн оршин суугч Н.Насанбаяр “Анх KFC, “Pizza Hut”-ын салбар нээгдлээ гээд хүмүүс ам сайтай байсан. Гэвч сүүлдээ автобусны зогсоолгүй болж иргэдийн амь нас, аюулгүй байдал ямар ч баталгаагүй боллоо. Саяхан нэг автобус хуучин буудал дээрээ зогсоод хүмүүсээ авах гэсэн чинь битүү машин тавьснаас зайгүй болж, нэг залуу автобусанд чирэгдэх дөхсөн. Харанхуйд бол машин зөрөхгүй зайнд автобус зогсохоор ард нь түгжирсэн машинууд сигналдаад, сандарсан жолооч хүнээ дутуу буул­гах гээд маш эрсдэлтэй болдог. Өмнө нь хоёр буудал өөрөө яваад ирдэг байсан хүүхдээ заавал хүнтэй явуулж байна. Заримдаа энд машин мөргөлдчихсөн байдаг” гэлээ.

 

Хотын төвөөс Зайсан чиглэлд амралтын өдөр 15 минутын зайтай 50 гаруй, ажлын өдөр 8-10 минутын зайтай 70 гаруй  автобус явдаг байна. Нийтийн тээврийн жолооч нар ч иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл ойрхон байгааг хэлж байна. Дэнжийн 1000-Зайсан чиглэлийн автобусны жолооч “Энд баахан машин зайгүй зогсчихно. Ер нь бол аваар осол хийх эх үүсвэр тавигдчихлаа. Өглөө 6:45 гээд эргэхэд пиццаны машинууд нэг урсгалыг нь бүрэн хаагаад зогсчихсон байдаг. Орой ч  мөн адил. Тэгээд л нэг урсгал нь нам түгжирчихнэ. KFC, “Pizza Hut”-ынхны хувиа бодсон үйлдлээс болж автобуснаас хүн унах юм бол бид л хариуцна. Тиймээс бидний аюулгүй ажиллах нөхцлийг хангаж өгөх хэрэгтэй. Хүнээ хаанаас ачихаа мэдэхгүй, багцаалдаад зогсоно. Өвөл хальтиргаа гулгаа үүссэн үед автобус гулгаад ороход хэдэн машин мөргөөд, хэдэн хүний амь нас хохироохыг мэдэхгүй. Дээшээ эргэхэд хөндлөн тавьсан машинуудыг бөгсөөрөө мөргөнө. Орой 19.00 цагаас хойш үйлчлүүлж байгаа хүмүүс машинаа зам дээр хөндлөн тавьчихна. Тиймээс буудлын “халаас”-ыг чөлөөтэй болгох хэрэгтэй” гэсэн юм.

 

Харин бид KFC, “Pizza Hut”-ын менежерээс иргэдийн гомдлын талаар тодруулахад “Бид энэ талаар мэдэхгүй. Иргэдэд чирэгдэл учруулж байгаа эсэхийг мэдэхгүй байна” гэсэн хариултыг өглөө.

 

С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИРГЭН:
ГОРМОНТОЙ НИТРИТТЭЙ ТАХИА МАШ ТОМ ХОР ШҮҮ
2019-02-15
Иргэн:
ГОРМОНТОЙ НИТРИТТЭЙ ТАХИА МАШ ТОМ ХОР ШҮҮ
2019-02-15
Залуус:
ЗАЛУУСАА ЗАЛХУУ ХҮҮХНҮҮДИЙГ БИТГИЙ ӨӨХШҮҮЛ ХҮҮХДЭЭ ХООЛЛОХ ГЭРТЭЭ НЭГ АЯГА ЦАЙ ЧАНАХДАА БӨӨН ЯЛ!!! ӨЧНӨӨН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГЭРТЭЭ ТАВИАД Ч НЭМЭРГҮЙ, ЯДАЖ БАНТАНГАА ИД
2019-02-15
ИРГЭН:
Хүмүүсээ !!! АЖИЛГҮЙ ЗАЛХУУ ХҮҮХНҮҮДЭЭ !!! ПИЦЦА ГЭГЧ ХИАМТАЙ КЕТЧУПТАЙ ГАМБИР, БАС ГОРМОНТОЙ ХУЖАА ГАМБИРААР ГЭР БҮЛ ҮР ХҮҮХЭД НӨХӨР ЭХНЭРЭЭ ХУУРЧ ХОРДУУЛАХАА БОЛЬЦГООЁ!!! ЗАЛХУУ ЧИНЬ ХҮРЧ БАЙВАЛ ЯДАЖ МАХАА ЧАНААД, БУДАА ХИЙГЭЭД,ЭСВЭЛ БАНТАНГАА ИД!!! ШӨЛӨНД НЬ ТӨМСӨӨ УГААГААД Ч ХИИЖ БОЛНО
2019-02-15
G:
Za tengisiin kfc bur hulhi bolson amt ni muudsan amtalgaandaa tsaashid anhaarahgui bol vilchluulegch ni bagsah BH barag medegdej bgaa bhoo
2015-10-21
hongorzul:
ygd?
2015-10-21
hongorzul:
turgen hool ideheer yaj biy biydee gaihuulah uu haha yun ahahrhan bodoltoieen
2015-10-21
hongorzul:
sonin yum,minii huvid lav turgen hoolond durtai.tegsneeree targalaad biy maani muudaad bgaa yum ogt alga,yahav gazar tolovloltoo l buruu hiitsen bainasht,nohor huuheddee hooliig ni hj chadahgui bhdaa yahav dee hahaha.
2015-10-21
HONGORZUL:
teneg tom uls baij boognooroo l.hol gishgeh zaigui boltloo hun am maani ossoo yu
2015-10-21
Зочин:
Зайсангийхан түргэн хоолонд дуртай юм байна л даа. Эсрэгээрээ иддэггүй байх гэж бодсон юмсан.
2015-10-21
Зочин:
Хоол унд идэх гэж байна уу, яах гэж байна хамаагүй, автобусны буудал дээр машинаа зогсоосон бол тэр Хоолны газартай ямар хамаатай юм. Замын цагдаагийнхны л хийх ажил шүү дээ, нөгөө зөөдөг ачдаг машинаараа, эсвэл дугуйг нь түгждэг юмаараа түгжээд салам салам торгоод л явуулах хэрэгтэй шүү дээ. Өөр гарц байхгүй.
2015-10-21
G:
Zogsooltoi shtee, zogsool deer ni zogsohgui avtobusnii buudal deer zogsoj bgaa humuusees bolj buruutna gej bhguishdee.
2015-10-20
Зочин:
Дан өртэй хүмүүс бухимдуу байх нь аргагүй дээ.
2015-10-20
иргэн:
монголчууд ч тэнэгтэх юмдаа нөхөр хүүхэддээ хоолыг нь хийж огч чадахгүй залхуу хүүхнүүд л хор идүүлж нэгэндээ гайхуулах юмаа олж ядаж байгаамдаа ,Автобусаа зайсанг тойруулаад явуулж чаддаггүй малнууд уу тэнэг жолооч нар нь зэрэгцээд зогсчих нь арга хэмжээ аваачээ
2015-10-20
Иргэн:
ГОРМОНТОЙ НИТРИТТЭЙ ТАХИА МАШ ТОМ ХОР ШҮҮ
Залуус:
ЗАЛУУСАА ЗАЛХУУ ХҮҮХНҮҮДИЙГ БИТГИЙ ӨӨХШҮҮЛ ХҮҮХДЭЭ ХООЛЛОХ ГЭРТЭЭ НЭГ АЯГА ЦАЙ ЧАНАХДАА БӨӨН ЯЛ!!! ӨЧНӨӨН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГЭРТЭЭ ТАВИАД Ч НЭМЭРГҮЙ, ЯДАЖ БАНТАНГАА ИД
hongorzul:
turgen hool ideheer yaj biy biydee gaihuulah uu haha yun ahahrhan bodoltoieen
hongorzul:
sonin yum,minii huvid lav turgen hoolond durtai.tegsneeree targalaad biy maani muudaad bgaa yum ogt alga,yahav gazar tolovloltoo l buruu hiitsen bainasht,nohor huuheddee hooliig ni hj chadahgui bhdaa yahav dee hahaha.
зочин:
хотын ерөнхий төлөюлөгөөг зохицуулж байгаа нөхдүүд ажлаа хийгээчээ.
2015-10-20
Zochin:
KFC and pizza tiim goyo um bhdaa. Hor horiin neg. bas dahin hor sh dee. Junk food. Bie bodotsgoo. Idsen ch alsdaa bie eruul bh hool ideh heregtei.
2015-10-20
Иргэн:
Энэ уг нь жижигхэн асуудал шүү дээ,автобусны буудалаа жаахан холдуулхад л болох асуудал,хурдан шийднэ гэдэгт найдаж байна
2015-10-20
Sawyer:
Yer ni USA Baruund ene pizza KFS ene ter chini yamar ch hu orood l uilchluuldeg gariin money gej tip bhgui guilgachin ni olson moneygooroo hool idchiheed saihan tuhtai biye zasaad gar nuuree ugaagaad gardag hyamdhan gazar bdag um manai MGL - d iimerhuu salbar neegdeheeree bayachuud iddeg geed oil good bdag um uul ni neen ajilluulj bgaa ulsuud ni bugs medehiin seeder medej bgaa
2015-10-20
Bi:
Ard tumen min shul ustai mongol hooloo l sain idej bai. Ter amerik tahia idehee boli ta nar. Tahia shig targalaad biye chin neg medehed uvchnii uur bolj emchilgee avahgui avahgui bolno.
2015-10-19
Bi:
Iim hog bolson hool shuu yum idej ehelsen mongolchuud amerikuudiin araas orj targalalt, hort havdar -s salnaa l gej ugui. Taria hiilgej hurdan tomorch targalsan tahia hool uu hor uu gedgiig ter bur ard tumen, huuhed zaluuchuud sain medehgui. Mungu olj baival hun amitan hort havdar tusah tedend sonin bish. Uursduu amsah ch ugui terneesee.
2015-10-19
Talbaig ni chuluul!:
Bodit baidal tiim l bgaa sh dee. Bus saadgui ochij zorchigchidoo buulgah bolon avah, mun hudulguund ni saad uchruulahaargui orchin nuhzuliig Kfc, Pizza Hut buren hangaj uguh estoi. Herev tegj chadahgui bol uil ajillagaag ni haah heregtei!!!
2015-10-19
Зочин:
Vnen shdee ter habi vneheer hetsvv bolsn bnalee
2015-10-19
Zochin:
Уг н тэнд KFC,Pizza hut iin урд чинь автобусны буудал байдаггуй юм шдээ, нааш эргээд 32 р сургуулийн харалдаа албан есны автобусны буудал байдаг л байхгуй юуудаа...энэ нийтлэлийг бичих аядаж буй сэтгуулч нэр зуусэн малтай яг адил малнууд Автобусныхаа буудалыг олоод оччихож чадахгуй дуртай газраа шавааралдаж зогсоодл буудал энэ тэр гэж андуураад байгаам даа..... бичих юмаа олж ядсан тэнэг т буудал хаана байдгыг зааж харуулах юмсан...!!!!!!!!
2015-10-19
Зочин:
Burger king-н явуулга.
2015-10-19
Зочин:
зогсоолоо л нүүлгээч урд нь ч яг хоёр уулзварын маш эвгүй газар байрладаг учир зогссон автобусны хажуугаар машин зөрж болдоггүй л байсан шүү дээ
2015-10-19
Зочин:
Энэ пицаа кfc байсан газар байр хулгантай болон доо
2015-10-19
hongorzul:
ygd?
IRGEN:
ZA HOTIIIN DARGAAA1 YM HIIIJ ZOHITSUULAACHEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE
2015-10-19
Зочин:
MONGOLCHUUD MAANI TENEGTEKHEE KHEZEE NEG DUUSGAKH YUM BOPL DOO .KHUURKHIIS
2015-10-19