Австрали 2 сая муурыг устгана

Австралийн Засгийн газар 2020 он гэхэд хоёр сая золбин муурыг устгахаа мэдэгдсэн тухай “www.washingtonpost.com” уламжлав. Ирэх сараас гудамжны муурыг устгаж эхлэх бөгөөд иргэдийг гэрийн тэжээмэл муурандаа гэрийн хаяг, утасны дугаараа бичсэн хүзүүвчтэй болгохыг сануулжээ. Ийнхүү муурыг устгалд оруулж буйн шалтгаан нь халдвар өвчин болон сүүлийн үед иргэд золбин муурны дайралтад өртөх болсонтой холбоотой гэв.
Британийн дуучин Морриссе Австралийн удирдлагуудыг шийдвэрийг эсэргүүцэж, амьтны эрхийг зөрчихгүй байхыг сануулсан бол Францын жүжигчин Бриджеь Бардо “Золбин гэх шалтгаанаар амьтдыг алах нь буруу. Утгагүй юм. Тэдний буруу гэж байгаа гэж үү. Тэднийг алахаасаа өмнө амьтдыг байршуулах байрыг нээх нь зөв” гэж мэдэгдэж, захиа явуулсан байна.
Уран бүтээлчид интернэт хэрэглэгчдийг амьтны эрхийг хамгаалахын төлөө нэгдэхийг уриалжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ