CSCAP-ийн нэгдсэн хуралдаан Монголд болно

img

Ази, Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн (CSCAP) 10 дахь удаагийн нэгдсэн хуралдаан энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотод болно. “Ази, Номхон далайд итгэлцэл бий болгох нь: XXI зууны аюулгүй байдлын тогтолцоо” сэдвээр явагдах хуралдаанд 20 орны 150 төлөөлөгч оролцоно. 

 

Хуралдаанаар Ази Номхон далайд тулгарч буй бэрхшээл, өнөөгийн байдал, тус бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцооны бүтэц, институцчилагдсан байдал; бүс нутгийн эрчим хүч, тээврийн хэлхээ холбооны хөгжлийн хандлага, боломж; хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, гамшгийн тэмцэх асуудлаар хамтран ажиллах; далайн хамтын ажиллагаа; бүс нутаг дахь итгэлцэлийг бэхжүүлэх аргаас урьдчилан сэргийлэх дипломат хэлбэрт шилжих зэрэг сэдвүүдийг хөндөж ярилцана.

 

 Нэгдсэн хуралдаанд бүс нутгийн төр засгийн удирдах албан тушаалтан, элчин сайд, нэр хүндтэй эрдэмтэд оролцдог уламжлалтай.
 

CSCAP бол бүс нутгийн аюулгүй байдлын орчин, учирч буй сорилтын талаар эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт, санал, санаачилгыг төр, засгийн холбогдох байгууллагад зөвлөмж болгон хүргэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллага юм.  Монгол Улс тус байгууллагад 1996 онд элссэн ч өнгөрсөн хугацаанд зөвхөн судалгааны багт оролцжээ.  

 


 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ