”Хадгаламж Кореа”-д залилуулсан иргэдийн анхааралд

img

"Хадгаламж Кореа" компанид залилуулсан иргэдийг холбогдохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Мөрдөн байцаах газарт  2005-2006 оны хооронд Бүгд Найрамдах Солонгос улс, Сөүл хотын "Монгол таун"-д Капитрон банктай хамтран ажиллаж байсан "Хадгаламж Кореа" компани хадгаламж нээх, мөнгөн гуйвуулга хийнэ гэж иргэдийг хуурч мэхлэн, залилаж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байна.

 

Иймд "Хадгаламж Кореа" компанид мөнгөө өгч залилуулсан иргэдийг Мөрдөн байцаах газрын 209 тоотод ирж мэдүүлэг өгөх. Энэ талаар та ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Батсайхантай 99052510 утсаар холбогдохыг хүслээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ