Торонд орсон “хятад бар”-ууд

img

БНХАУ-ын дарга Си Зиньпин засгийн эрхийг авсныхаа дараа “Авлигагүй улс” гэх хөтөлбөрийг санаачилж, авлига, хээл хахуул авсан эрхмүүдийг шийтгэхээ мэдэгдсэн билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд ойролцоогоор 180 мянган хүн ажлаасаа чөлөөгдөж, эрх баригч Комминуст намаас хөөгдсөн байна. Америкийн “CNN агентлаг авлига авч, улс төрийн карьер нь төгссөн тус улсын нөлөө бүхий эрхмүүдийн мэдээллийг нийтэлжээ.

 

Зян Земинь /хорих ялаар шийтгүүлсэн/

 

 

Хятадын хамгийн том газрын тосны “Petro China” компанийн захирал авлига авсан нь тогтоогдож, 16 жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ. Тэрбээр 2004-2013 оны хооронд 14 сая юань буюу 2.3 ам.долларын авлига авчээ. 2008 онд иргэдийн дунд явуулсан санал асуулгаар тэрбээр хамгийн нөлөө бүхий улстөрчөөр нэрлэгдэж байсан юм.

 

Ли Чуньчэн /хорих ялаар шийтгүүлсэн/

 

 

Сычунь мужийн Коммунист намын хорооны орлогч дарга асан Ли Чуньчэн 2011-2012 оны хооронд 40 сая юанийн авлига авчээ. Тэрбээр шүүх хурлын үеэр авлига авснаа хүлээн зөвшөөрчээ.

 

Лин Жихуа /баригдсан/

 

 

БНХАУ-ын дарга асан Хуа Жинтаогийн туслахаар ажиллаж байсан Лин Жихуаг авлига авсан хэмээн буруутгаж, өнгөрсөн наймдугаар сард баривчилсан билээ.  Түүнийг авлигын хэргээр баригдсны дараа Коммунист намаас хөөжээ. Прокурорын мэдээлснээр “Жихуа ойролцоогоор 5.5 сая ам.долларын авлига авсан” гэв.

 

Хуа  Тиан /халагдсан/

 

 

2008 оны Бээжингийн олимпийг зохион байгуулах хороог ахалж байсан Хуа Тиан авлига авсан хэмээн буруутгаж, ажлаас нь халжээ. Өнгөрөгч долоодугаар сард түүнийг Коммунист намаас хөөж, төрийн байгууллагад ажиллахыг нь хориглосон байна. Тэрбээр хэдэн юанийн авлига авсан нь тодорхойгүй байгаа.

 

Сюй Цайхоу /амиа алдсан/

 

 

БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Сюй Цайхоуг өнгөрсөн оны гуравдугаар сард авлига авсан хэмээн буруутгаж, Бээжин дэх гэрээс нь баривчилсан билээ. Тэрээр албан тушаалаа хашиж байхдаа авлига авч, албан тушаалын наймаа хийдэг байсан юм. Цайхоу энэ оны гуравдугаар сард амиа алдсан.

 

Лиу Хан /цаазын ял сонссон/

 

 

Хятадын уул уурхайн “Ханлонг” компанийн эзэн Лиу Ханыг мафитай ижил төстэй байгууллага үүсгэн байгуулсан, мөн авлига авсан хэмээн буруутгаж, энэ оны хоёрдугаар сард баривчилж, цаазаар авах ялаар шийтгэсэн билээ.

 

Жоу Юнкан /бүх насаараа хоригдоно/

 

 

Хятадын Олон нийт аюулгүйн байдлын дэд сайдаар ажиллаж байсан Жоу Юнканыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр авлига авсан, улсын нууцын зэрэглэлтэй материал задруулсан хэмээн буруутгаж, баривчилсан билээ. Энэхүү хэргийн дараа түүнийг намаас нь хөөсөн байна. Шүүхээс түүнд бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн юм.

 

Бо Силай / бүх насаараа хоригдоно/

 

 

Хятадын дараагийн удирдагч гэгддэг байсан Бо Силайг 2011 оны наймдугаар сарын 22-ны өдөр авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгаж, баривчилсан билээ. Шүүхээс Бо Силайг буруутай хэмээн үзэж, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн. 2011 онд түүний эхнэр хамтрагчийнхаа аминд хүрсэн хэмээн буруутгагдсан билээ. Энэхүү дуулианы дараа Бо суудлаасаа бууж, намаасаа хөөгдсөн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэхэ:
Хятад Оросын нийгэм өөрөө авилгалчдыг бүтээдэг тийм болохоор хичнээн алж хядаад ч нэмэргүй. Энэ хоёр улс сөнөх тавилантай. Харин бид будилж будилж гарцаа олж чадна ялгаа ийм л байна
2015-10-28
Зочин:
Хятадын Си Жин Пин даргын өрсөлдөгчөө авилга нэрээр зайлуулж буй ажил л байна монголын хятад хувилбар
2015-10-20
Зочин:
Хятадын Си Жин Пин даргын өрсөлдөгчөө авилга нэрээр зайлуулж буй ажил л байна монголын хятад хувилбар
2015-10-20
Зочин:
урд засгийн хүмүүсээ замаасаа зайлуулж толгойтой аавын хүүгүүдийг зайлуулж байгаа юм арга нь АН -тай адилхан
2015-10-20
Зочин:
Shi Jinpeng tureeseer 2 jileer avchrah heregtei.
2015-10-20
Tengeriin tashuur:
Manai heden oligarhuudad tashuur buulgah tsag n bolson iim l erunhiilugch heregtei bolhoos yarihaas tsaashgui hun bol hereggui ee
2015-10-20
zochin:
Manai iim erunhiilugch heregtei bna .Bvgdiig hori
2015-10-19
Зочин:
Нэг ийм мундаг хүн гараад ирвэл ан ын авилгачид дууснооо дуусна
2015-10-19
Төртэй улс ийм л байдаг:
Монголын төрд нэг ийм удирдагч гарч ирээд хууччуулыг байхгүй болгох хэрэгтэй л байгаан.
2015-10-19
Зочин:
Ямар гое юм бэ.минайд ингээд огооч.мон олон авилгач амигуй болно доо
2015-10-19