АН задраагүй

img

АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

 

-Өнөөдрийн хуралдаанаар төсөв тойрсон асуудлуудыг ярилцсан. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, төсөвтэй холбоотойгоор АН-ын бүлгээс байгуулсан Ажлын хэсгийн ахлагч мэдээлэл хийсэн. Мөн Тариалангийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ.

 

Засгийн газар Гацууртын ордтой холбоотой гэрээ хэлцлийн талаар “Синтерра Гоулд” компанитай тодорхой тохиролцоонд хүрсэн тухай Ерөнхий сайд мэдээлсэн. АН-ын бүлгээс Гацууртын ордыг ашиглах тухай хуулийн төслийг өргөн барихдаа Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барихыг үүрэг болгосон.

 

Түүнчлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ыг задарч, 2-3 нам шинээр байгуулагдаж байгаа тухай мэдээлэл гарсан. АН-ын бүлгийн даргын хувьд АН задраагүй, өөр нам, эвсэл байгуулагдаагүй гэдгийг албан ёсоор хэлье.

 

Төсвийн ажлын хэсгээс Төрийн захиргааны албан хаагчдын цалинг хасах асуудал нэлээд маргаан дагуулж байгаа тухай мэдээлэлдээ дурьдсан. АН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан төслөөр нь батлахад анхаарах болно. Төсөв бол хувийн хэвшлийн татвараас бүрддэг. Төрийн захиргааны албан хаагдчын цалинг 10 хувиар хасах нь хувийн хэвшлийн ажиллах боломжийг нээж байгаа юм.

 

Мөн бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор 3000 хүн ажлаас чөлөөлөгдөж байгаа. АН эдгээр хүмүүсийг давтан сургалтад хамруулах, хувийн хэвшилд ажиллах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. МАН өмнө нь төрийн албан хаагчийн тоо өссөн талаар шүүмжилж байсан бол өнөөдөр 3000 мянган хүнийг ажилгүй болголоо хэмээн улс төрийн суртал, ухуулга хийж байна.

 

Засгийн газрын бүтцийн асуудал 2016 оны наймдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ энэ асуудал 2015 оны төсвийн тодотголтой давхар өргөн мэдүүлсэн. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, “Тодотголтой хамт өргөн мэдүүлснээр 2016 оны төсөвт хүндрэл учруулахгүй байх боломжийг бүрдүүлэх зорилготой. Тиймээс АН-ын бүлэг үүнд өөрчлөлт оруулахгүйгээр анх өргөн мэдүүлсэн төслөөр нь дэмжих хэрэгтэй” хэмээн тайлбарласан. Үүнд бүлэг санал нэгдсэн гэлээ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Дан худалч , хулгайчаар дүүрсэн нам болсон шиг
2015-10-19
Адар:
АН-д үнэт зүйлс гэж байхгүй, зорьсон зорилго гэж байхгүй, бүтэх бүтэхгүй нь бүү мэд бусдаас л хуулдаг. 3000 хүнийг төрөөс халж болно, гэхдээ 1-2 салбараас хасах нь буруу. Жишээ нь хөдөлмөрийн яам байгуулна гэж сонгуулийн болон ЗГ-ын мөрийн хөтөлбөртөө тусгасан мөртлөө тэр яамныхаа ажиллах гар хөлийг нь нэг л өдөр тайрч байна. ХЭҮМС-ны төвгүйгээр яам нь төрийн үйлчилгээний менежментийг явуулах юм уу. Нөгөө Ажилтай, орлоготой Монгол хүн амлалт хаачив аа ??Гэтэл татварыг орлогын хэмжээнээс хамааралтай төлөх асуудлыг авч үзэхгүй байна, сангийн яам өөрийн нэмэгдсэн орон тоог нэгээр ч хорогдуулахгүй байна. Байдал нэг иймэрхүү л байна, дахиж АН-ыг сонгоод хэрэггүй. Худалч, дээр нь хулгайч, дээрэмчин олонтой намын тарьсан уршиг барагдашгүй.
2015-10-19
ulaan:
zadrah bolbol buh zuil ungurluu gesen ug eb eee oltsgooh heregtei
2015-10-19
yy:
зад үсэрээд будаа болноооооооооооооооооо
2015-10-19
Зочин:
тэгж л хэлээд байх шиг бна
2015-10-19
иргэн:
АН задрахгүй гээд яахын угаасаа хэл амаа ололцохоо байж нам дотор чинь цусгүй дайн болж байхад задрахгүй энэ тэр гээд худлаа шоудаад яахнав дээ угаасаа та нарын бохир заваан улс төрий чинь ард түмэн мэддэг болоод удаж байна ш дээ одоо та нар хичнээ сайхан яриад ч та нарт итгэх үү
2015-10-19
сайн унш:
Эрдэнэбат бол үгээр тоглодог л нөхөр, ажил хийнэ гэж байхгүй
2015-10-19
zochin:
Төрд ажиллаж байгаа хүмүүс хувийн хэвшилд тэнцэхгүй гэж ойлгож болох уу.
2015-10-19
Зочин:
тэгж л хэлээд байх шиг бна
соргог:
Чингис хааны мэндэлсэн өдрөөр шинэ намын ёсолгоо болно гэнэ
2015-10-19
Зочин:
суманд соёлын төв гэж 6-7 орон тоотой сул цалин авдаг хүмүүс хэргэггүй байна яздтг азар нэг хүн хариуцаад байхад болно Монгол мал хөтөлбөр гэж сум болгонд нэг пурган машин баахан эвомек малын тариа шар ээмэг 4 жилийн өмнө ирсэн энэ ардын баатар болоод байгаа даваасүрэн нарын хийсэн ажил
2015-10-19
Зочин:
ТӨР САМУУРЧ ДУУСЛАА ТАТВАРЫН МӨНГИЙГ ХУВААЖ ИДЭЭД ДУУСЛАА АРД ОЛОН ХУВЬСГАЛ ГАРЫГ Л ХҮЛЭЭЖ БАЙНАА
2015-10-19
Зочин:
ТӨР САМУУРЧ ДУУСЛАА ТАТВАРЫН МӨНГИЙГ ХУВААЖ ИДЭЭД ДУУСЛАА АРД ОЛОН ХУВЬСГАЛ ГАРЫГ Л ХҮЛЭЭЖ БАЙНАА
2015-10-19
Зочин:
Нам нэрэн дор хүчээр толхилцож, өөр намынхантай хэтэвч, хүзүү, сээр өөр боломжтой бүх юмаараа холбогдож нууж хааж байхаар зүгээр сайхан задарчихаач дээ. Хэн хэндээ амар ш дээ.
2015-10-19
иргэн:
ан гэж хаа байна дахдаа соцдекүүд
2015-10-19