Нохойн эзэнд арга хэмжээ авна

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Сайхан” гэдэг нэртэй ресторанаар үйлчлүүлэхээр орсон 47 настай, эмэгтэй М нохойд хазуулж, гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байна.
Үйлчлүүлэгч М-ийг тус газрын хоёр тэжээвэр нохой дайрч, баруун шилбэ, тохойг нь хазаж гэмтээжээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1.-т Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
201.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ