Гоёогийн намар, өвлийн загварууд Гран При хүртлээ

img

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн -2015” үзэсгэлэн 2015 оны 10-р сарын 15-аас 19-ний  хооронд 9 дэх жилдээ Мишээл Экспо төвд амжилттай зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд Гоёо, Говь, Буян, Эвсэг, Дархан нэхий, Дархан минж  зэрэг 120 гаруй  аж ахуйн нэгж оролцжээ.

 

 

Арьс шир, ноос ноолуурын салбарт шинээр нэвтрүүлсэн технологи, шилдэг бүтээгдэхүүнүүдийг салбар тус бүрээр шалгаруулахад ноос ноолуурын салбарын шилдэгийн шилдэг ГРАН-ПРИ шагналыг Гоёо компанийн  “НАМАР, ӨВӨЛ-2015” шинэ коллекци хүртлээ. Энэхүү коллекцийг өнгөрөгч 9 сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо Гоёо фешн шоугаар танилцуулсан бөгөөд  Итали мэргэжилтнүүдтэй хамтран бүтээсэн уг коллекцид нийт 150 гаруй загвар орсон юм. Коллекцийн гол онцлог нь сүлжмэл болон нэхмэл эдлэлийг хослуулж, сүлжмэлийн уян хатан чанарыг нэхмэл эдлэлийн хэлбэрлэг хэв шинжтэй зохицуулж урласанд оршиж байгаа юм. Мөн  дотор, гадар нь хоёр өөр өнгө бүхий нэхмэл  загварууд, байгалийн хээн эффект болох толбот гантиг хээг 2-3 өнгөөр сүлжиж урласан зэрэг бүтээлч шийдлүүд нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж, салбарын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авахад гол нөлөө үзүүлжээ.  “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн -2015” үзэсгэлэнгийн ноос, ноолуурын салбарын

 

  • Шилдэг технологитой онцлох бүтээгдэхүүн шагналыг “ГОВЬ” ХК
  • Шилдэг зохион байгуулалттай хамт олон шагналыг “БУЯН” ХХК
  • Салбарын шилдэг бүтээгдэхүүн шагналыг “УУЖИН” ХХК

Тэмээний ноосон шилдэг бүтээгдэхүүн шагналыг “АЛТАЙ КАШИМЕР” ХХК тус тус хүртэв.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
gadagsh ni tgeed gargaach dee ganzagaar zooj onigootohoor,Mongol delhiin nooluuriin 40 iig gragadag mortloo 1,2 buteegdehuun hiideg gej unemshimeergui too gardag
2015-10-20