Олон жил уулзаагүй төрөл төрөгсөдтэйгөө уулзана

Хоёр Солонгосын дайны үеэр олон мянган гэр бүл хагацсан билээ. Өмнөд Солонгосын удирдлагууд дайны үеэр хагацсан гэр бүлүүдийг уулзуулах саналыг энэ оны эхээр гаргасан ч Хойд Солонгосын удирдлагуудын зөвшөөрлийг авч чадаагүй юм. Өнгөрсөн сарын 2-нд Пхеньян, Сөүлийн саналыг хүлээн авч, дайнаар хагацсан гэр бүлүүдийн уулзалтыг зохион байгуулахаар тохиролцож чадсан билээ.
Уулзалт өнөөдөр орон нутгийн цагаар 12.00 цагт эхлэх бөгөөд хоёр Солонгосын хил орчимд байрлах цэрэггүй бүсийн “Diamond Mountain” гэх амралтын газар зохион байгуулагдахаар болжээ. Гэрээний дагуу Хойдоос 65-аас дээш насны 100 ахмад сонгогдож, гэр бүл хамаатан садантайгаа уулзахаар болжээ. Эдгээр ахмадыг сугалгааны журмаар сонгосон байна. Сугалаагаар сонгогдсон ахмадуудын материалыг Өмнөд рүү илгээж, тэдний гэр бүлийг уулзалтад урьжээ.
Аюулгүй байдлын үүднээс Хойд бэлэн байдалд шилжиж, цэрэггүй бүс руу гол анхаарлаа хануулсан хэмээн “KCNA” агентлаг уламжлав. Солонгосын хойгийг хуваасан 1950-1953 оны дайны уршгаар ойролцоогоор 66 мянган хүн гэр бүлээсээ хагацжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ