“Эрдэнэт”-ийн мөнгийг юунд зарцуулснаа яагаад нуув?!

img

 

Ц.Даваацэрэн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар  томилог­доод хоёр жил гаруй боллоо. Унасан газ­рыг татаад босгодог гэх сүрхий имижтэй энэ захирлын болох, болохгүй асуудал сүүлийн үед байсгээд л сөхөгдөх болжээ. Хамгийн сүүлд “Эрдэнэт” үйлдвэр Орост 100 гаруй сая ам.долларын ногдол ашгийн өртэй нь мэдэгдсэн. Мөн Ц.Даваацэрэн захирал Шилэн дансны хуулийг хэ­рэг­жүүлдэггүй бо­лохыг Авлигатай тэм­цэх газар иргэний гомд­лын дагуу шалгаад тог­тоожээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм. Гэтэл “Эрдэнэт” үйлд­вэр шилэн дансны сайт дээрээ орлого, зарлагынхаа мэдээллийг огт оруулдаггүй байжээ. Авлигатай тэмцэх газар Шилэн дансны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заас­ныг үндэслэн уг гомд­лыг хянуулахаар Үндэс­ний Аудитын газарт шилжүүлсэн байна. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн зургадугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэг, Шилэн дансны тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэдээллүүдийг ил тод болгох ажлыг сайж­руулах талаар зо­хион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг холбог­дох танилцуулгын хамт 2015 оны аравдугаар сарын 21-ний дотор Авлига­тай тэмцэх газарт ирүү­лэхийг “Эрдэнэт үйлд­вэр” ХХК-д албан бич­гээр мэдэгджээ. Энэ ху­га­цаа маргааш дуу­сах юм. Нөгөө талаар “Эрдэнэт” үйлдвэр зүгээр нэг жижигхэн төсвийн бай­гууллага биш. Монгол Улсын төсвийн 40 хувийг шууд бүрдүүлдэг, жилдээ хэдэн тэрбум төгрөгийн орлого, зарлага гүйлгэж байдаг “саалийн үнээ” юм. Ц.Даваацэрэн ч анх захирлаар очихдоо үргүй зардал, “ойлгомжгүй” худалдан авалтыг зогсоо­хоо мэдэгдэж байсан. Гэ­тэл улс даяараа ши­лэн данс хөтөлж байхад, төр байтугай түмэн олон мэ­дэж байх ёстой “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөн­гө мөнгийг хэрхэн зар­цуулснаа хуулийн дагуу мэдээлээгүй нь анхаарал татаж байгаа юм.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Huzuugui ganzorig davaasuren 3-n dund asar ih mapaan bainaa baina.gadagshaa garsan zesiin mungunuus maani heden terbumiig hulgailsan bol......
2018-03-17
зүрх судас:
Хэрэв та Атеросклероз буюу Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, ишеми, Артерийн даралт ихсэх, хуян хөөрөх зэрэг эмгэгээс эрүүлжихийг хүсвэл судас цэвэрлэгч Ли Эр Кан бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Тус бүтээгдэхүүн Монголд зарагдаад 10 жил болж байгаа бөгөөд МУ-д зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн юм. Утас 96665038 10 жилийн ойд тохиолдуулан 1 бүтээгдэхүүний урамшуулалтай байгааг сануулъя. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. httpswww.youtube.comwatch?v=CBGK4Pu-94I
2015-10-20
Зочин:
Тэдмэнт гэдэг компани руу хэдэн төгрөг шилжүүлсэнийг сайн харах хэрэгтэй, Энхбаатар наад захирал 2 чинь шууд холбоотоой гэдэг юм хаа байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс улбаатай
2015-10-20