Шүтээн биеийг Гандангийн хамгийн том дуганд зална

img

Энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс нэгэн занданшуулсан бие олдсон. Нэгэн этгээд бусадтай үгсэн тохиролцож, харийнханд өндөр үнээр худалдахыг санаархаж байсныг хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн, энэ нь эгэл биш хүний занданшуулсан шарил байх нь лавтай гэж мэдээлэгдэж байсан билээ. Түүхийн хүрээлэн, археологи, шүүх эмнэлэг, цагдаа болон шашны зүгээс гээд олон талын мэргэжилтнүүд багтсан шуурхай ажлын хэсэг байгуулагдаж хэн болохыг нь тогтоосон.

Уг занданшсан шүтээн бие нь Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Цахир суманд төрсөн “Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамцын /1816-1894/ шавь, аграмба Р.Санжайжавынх /1826-1905/ болохыг тайлсан билээ. Эдүгээ хүртэлх түүхэнд занданшуулах үйлийг үндсэндээ хөндлөнгөөс гүйцэтгэдэг байсан гэдэг бол “Өвгөн Гэсэр лам” Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нар нь өөрийн увидасаар өөрсдөө занданшсан гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоожээ.

Аграмба Р.Санжайжавын занданшсан шүтээн бие олонд ил болсноос хойш төр, шашны байгууллагууд хамтран ажиллаж “Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамц, түүний шавь аграмба Р.Санжайжав нарын занданшсан шүтээн биеийг нь өөрсдийгөө занданшуулсан төлөв байдалд оршоосон Содномдаржаа уулнаа /далайн төвшнөөс дээш 2733 метрийн өндөр/ цогцолбор бүтээж оршоохоор болжээ.

“Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамц, түүний шавь аграмба Р.Санжайжав нарын занданшсан шүтээн биеийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Гандантэгчинлэн хийдийн хамгийн том дуганд залж, сүсэгтэн олонд авшиг жанлав хүртээлгэх юм байна. Харин энэ сарын 24, 25-ны өдрүүдэд төрөлх нутаг буюу Архангай аймгийн Цахир суманд занданшсан шүтээн бие оршиж байсан газар дээр нь барьсан гэр өргөөнд нь залах аж. Үүнээс хойш энэхүү шүтээнд сүслэх зам нээлттэй болох нь ээ.

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

менежмент хийгээд мөнгө олж чадахгүй л байх даа:
болж л байна гадагшаа урсдаг мөнгийг дотооддоо үлдээх сайхан боломж гарч ирж байна харин манайхан хэр хурдан менежмент хийж ашиглаж чадах бол чадахгүй л байх даа энергийн төвийг хар очдог хүн цөөхөн нэгдэж юм хийж чадахгүй хэцүү л байна гэтэл пүрэвбат ламыг хар бодлого шийдвэр гаргаж худлаа ширээний ард суусан ихмэдэх нараас илүү хүнд үзүүлэх үнэлүүлэх өөрт болон бусдад тустай хичнээн юм хийсэн байна ялгаа байгаа биз
2015-10-20