Стивен Харпер огцорлоо

img

Канад улсад өчигдөр парламентын сонгууль явагдаж, өнөөдөр тус улсын сонгуулийн хороо дүнгээ танилцууллаа. Ерөнхий сайд Стивен Харперийн тэргүүлдэг эрх баригч “Консерватив” нам сонгуульд ялалт байгуулж чадаагүй байна. “Консерватив” нам парламентын 338 суудлаас 102-д ялалт байгуулжээ. Сонгуулийн дүнгийн дараа Стивен Харпер огцорч буйгаа мэдэгдсэн байна.

 

Энэ удаагийн сонгуульд сөрөг хүчин “Либерал” нам нийт иргэдийн 42 хувийн саналыг авч, 189 суудал авчээ. Тус намын лидер Жастин Трюдо дараагийн Ерөнхий сайдаар ажиллах нь тодорхой болжээ. Тэрбээр “Итгэхийн аргагүй юм. Канадчуудаа өөрчлөлтөд бэлэн үү” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ