Ерөнхийлөгч Ш.Абэг урьжээ

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Японы Ерөнхий сайд Ш.Абэ энэ сарын 22-нд манай улсад ажлын айлчлал хийнэ. Энэ бол Японы Ерөнхий сайдын манай улсад хийж буй тав дахь удаагийн айлчлал юм байна.

 

Түүний айлчлал 4-5 цаг үргэлжилнэ гэдгийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэв. Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээр хийх аж. Энэ удаагийн айлчлалын үеэр баримт бичгүүдэд гарын үсэг зурахгүй. Харин Монгол-Японы хоорондох харилцааг өргөжүүлэх талаар санал солилцох юм байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Aliin blgon guij amidrahab de bitgii guigaarai ichij bn shv
2015-10-21
Иргэн:
Ирэхээр нь бас л гуйлга гуйх байх даа,Өмнөөс нь ичэж үхэх шахах юм
2015-10-20
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-10-20