Өнөөдөр болох үйл явдлын тойм

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын танхимд
10:00 цагт Улаанбаатар хотод 2015 оны эхний 9 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн тоон үзүүлэлт , хулгайлах, дээрэмдэх, булаалт, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлсэн сэрэмжлүүлэг, ”Цагдаагийн нийт албан хаагчдын иргэдтэй харилцах харилцаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох хоёр хувьсагчийн судалгаа, цагдаа болон иргэдийн эерэг, сөрөг харилцаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг талаар мэдээлэл хүргэнэ.
СТӨ-ны их танхимд
10:00 цагт “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй нэгдсэн уулзалт хийнэ. Уулзалтанд нийслэлийн удирдлагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг талуудын төлөөлөл оролцож хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг танилцуулж, харилцан санал солилцоно. Утас: 99666553
МҮХАҮТ-ийн Хаш Эрдэнэ өргөөнд
11:00 цагт Авто захуудыг нүүлгэх шийдвэртэй холбогдуулан Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн мэргэжлийн хяналт, Нийслэлийн авто замын газар ШӨХТГ зэрэг байгууллагуудын төлөөллүүд бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулна.
Хэвлэлийн Хүрээлэнд
12:00 цагт Монгол инженерүүдийн зохион бүтээсэн байгальд ээлтэй автобусыг яагаад шугаманд гаргахгүй байгаа талаар Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо, Экологбус ХХК мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт "Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
МҮХАҮТ-д
МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Швед улсын Гадаад Яамны Үндэсний Худалдааны Газар, Монгол улсын Аж Үйлдвэрийн Яамтай хамтран “ДХБ-ын Эрүүл ахуй хорио цээрийн хэлэлцээр” ба “Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр”- ийн тухай болон “ЕХ-ны зах зээлд экспортлох боломж” сэдэвт семинаруудыг 2015 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулна.
Хархорин захын гүүрний орчимд
12:30 цагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ашиглаж болохгүй гэсэн дүгнэлттэй лефт олон байгаа. Харин нийслэлийн төсвийн хөрөнгөөс 3,1 тэрбум төгрөгөөр лефтийг сольж эхэллээ. Шинэ лефтийг угсрах ажлыг ирж сурвалжлаарай. 9811-1023
Баянзүрх дүүргийн 12-р хороонд
12:00 цагт 1000 төгрөгний хүч сайн үйлс аяны хүрээнд тус хорооны иргэн өрх толгойлсон 3-16 насны 5 хүүхэдтэй Б.Баясгалангийн гэр бүлд иж бүрэн дөрвөн ханатай монгол гэрийг бэлэглэх үйл ажиллагаа болно. Утас: 99058271
СЭТГЭГДЭЛ БИЧИХ