Дамаск танигдахын аргагүй болжээ

img

Хэт даврагчид болон холбоотон орнуудын агаарын дайралтаас болж Сири танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. Энэ талаар Британийн “www.dailymail.co.uk” мэдээлэв.

 

 

Сирийн нийслэл Дамаск хот танигдахын аргагүй болж, хүн амьдрах ямар ч боломжгүй болжээ. Тус улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл болон аврах эсвэл ашгийн төлөө цохилт өгч буй холбоотон орнуудаас болж Дамаск дайны талбар боллоо. Орос хэт даврагчдын эсрэг нэгдсэний дараа алан хядагчид террорист халдлагаа эрчимжүүлж, энгийн иргэдийг хохироох болов. Мөн Оросууд хэт даврагчдад агаараас цохилт өгч буй учир Дамаскийн ихэнх барилга байгууламж нурж дахин ашиглах боломжгүй болжээ.

 

Оросын “Russiaworks.ru” гэх сайт Дамаск хотын өнөөгийн зургуудыг нийтэлсэн байна. Эдгээр зургаас Дамаскийн жинхэнэ төрхийг харах боломжтой. Оршин суугчидгүй, автомашин бус танк замаар явж, бүх барилга байгуулж сүйдсэн байгааг харж болно. Дамаск иргэдийн хувьд таатай, аюулгүй хот байхаа нэгэнт больжээ.

 

Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Дамаскийн Жобар дүүргийн бүх оршин суугч дүрвэсэн” гэв. “Оршин суугчид аль нэг улсын хил орчимд орогнол хүсч буй эвсэл амиа алдсан байх” хэмээн Оросын “Vesti news channel” ийнхүү мэдээлжээ. Тус агентлагийн зөв ч байж магадгүй. 2011 оны дөрөвдүгээр сард Дамаскийн иргэд Ерөнхийлөгч Башар аль Ассадыг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэр үеийн мэдээллээс харахад сөрөг хүчнээр удирдуулсан 100 мянган иргэн жагсаалд нэгдэж байжээ.

 

Ассад огцрохыг хүсээгүй учир жагсаалыг хүчээр тараах шийдвэр гаргасан. Энэ бол иргэний дайны эхлэл. Уурлаж, бухимдсан иргэд дургүйцлээ илэрхийлж, армийнхантай тулалдаж, жагсаалаас хэдхэн өдрийн дараа Дамаск даяар буун дуу хадаж, жагсагчид амиа алдаж эхлэв. Олон улс Дамаск хотноо болж буй зүйлийг “иргэний дайн” хэмээж байсан бол Сирийн удирдлагууд “хяналтаас гарсан жагсаал” хэмээн тодорхойлжээ. Гэхдээ олон улсын зөв байсан. Үнэхээр Сирид иргэний дайн дэгдсэн. Дайны уршгаар 300 мянган иргэн амиа алдаж, дөрвөн сая иргэн эх орноосоо дүрвэсэн байна.

 

 

2013 он “Аль Кайди” бүлэглэлийн нэг салбар гэгдэх “ИСИС” бүлэглэл Иракт хяналтаа тогтоохыг санаархаж эхэллээ. Тус бүлэглэл өнгөрсөн оны долоодугаар сард “Халифын вант улс” байгуулж буйгаа мэдэгдсэн. Пентагон тус бүлэглэлийг “маш хүчирхэг” хэмээж тэднийг ямар нэгэн хөрөнгөтөн орон санхүүжүүлж байна хэмээн мэдэгдсэн.

 

Энэ бүлэглэлийн эсрэг дэлхийн 60 гаруй орон нэгдээд байна. Сүүлд Орос нэгдэж, агаараас цохилт өгч буй юм. Орос хэт даврагчдад энэ сарын 2-ноос эхлэн цохилт өгч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хэт даврагчдын нэлээн олон зэвсгийн агуулах, бэлтгэлийн хуаран, автомашин зэргийг устгасан байна. Тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков өчигдөр мэдэгдэхдээ “Хэт даврагчдын хүч суларсан. Тэд хуарангаа орхиж, зугтааж байгаа. Энэ сарын 19-20-нд шилжих шөнө хэт даврагчид Дамаск хотноо байрлах томоохон хуарангаасаа зугтаасан. Бид санаачлагыг авахад ойрхон байна” хэмээн мэдэгджээ.

 

Хэт даврагчид зэвсгийн хомсдолд орсон болохыг Сирийн Латакиа хотноо ажиллаж буй Оросын төлөөлөгчид баталж байна. Оросын “Су-24” сөнөөгч онгоц хэт даврагчдын тус хотод байрлах хуаранг устгасан бол “Су-34” онгоц Хама хотноо байрлах газар доорх зэвсгийн агуулахыг устгасан болохыг Конашенков баталлаа.

 

Оросууд ийнхүү хэт даврагчдын эсрэг нэгдснээр Америкийн гадаад дахь оролцоо суларч, нэр хүнд нь унаж эхлэв. Цагаан ордон өнөөг хүртэл “Орос хэт даврагчид бус Ассадын гол дайсан сөрөг хүчинд цохилт өгч байна” хэмээн буруутгасан бол Пентагон “Оросоос болж Сирид хүн амьдрах боломжгүй боллоо” гэлээ. Мөн Америкийн удирдлагууд “Яг одоо Сирид жинхэнэ дайн болж байна” хэмээн онцолжээ.

 

Америкийн “Фокс” суваг 1620 иргэнтэй утсаар холбогдож Орос Сирид цохилт өгч буй асуудлаар саналыг нь сонсчээ. Саналаа өгсөн нийт иргэдийн 64 хувь нь “Орос, хэт даврагчдын эсрэг нэгдсэнд сэтгэл хангалуун байна” гэсэн бол 17 хувь нь “Орос Сирийн хямралыг улам даамжруулсан” хэмээн буруутгажээ. Харин үлдсэн 19 хувь нь “Оросын цэргийн ажиллагаанаас болж Америк болон Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа хүчгүй, сул болсон” гэж хариулжээ.

 

“CNN” агентлаг фэйсбүүк хэрэглэгчдийн дунд “Хэт даврагчдын жинхэнэ дайсан хэн бэ” гэх санал асуулга явуулсан байна. Санал асуулгад 14 мянган хэрэглэгч оролцож, өөрийн саналаа өгчээ. Саналаа өгсөн нийт иргэдийн 57 хувь нь “Хэт даврагчдын жинхэнэ дайсан Орос” гэж хариулжээ.

Америкчууд хүртэл “Оросыг зөв цагтаа хэт даврагчдыг эсрэг нэгдсэн” хэмээж Обамагийн Засгийн газрыг “Үр дүнгүй ажил хийсэн” хэмээн зэмлэх болов.

 

Хэт даврагчдаас Сирийг чөлөөлсөн хэдий ч тус улс дахин сэргэх найдлага бага байна. Эдийн засгийн хувьд сул, дорой. Олон улс эсвэл зээлээр амиа аргацааж байгаа. Олон улс нэг л удаа туслах боломжтой.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Fuck Amerika
2015-10-22
Зочин:
BUZAR AMERIKIIN OOR ULSIIN HEREGT HONDLONGOOS OROLTSSONII GAI ENE DEE
2015-10-22
Зочин:
ugaasaa l damask d dandaa l baildaan bolj baidag.10 jiliin omno baildaj l baisan.20 jiliin omno bas baildaj l baisan.30 jiliin omno 30 jiliin omno baildaad l baisan.ene laliin shashniihan neg iimerhyy l baidag.
2015-10-21
Хүлэгү:
Лалын шашинтан зохих хэмжээнд барьж байх хэрэгтэйг түүх болон бидний өвгөд бага ба дундад азид ноёрхолоо тогтоож байснаас харагдана . Тэдний сургаальд ижил шашинтай биш л бол үхэж устах ёстой гэж бусдыг үздэгт харгис чанар оршиж байнаа ! Тэд хэт даврамтгай , шашны төлөөлөгч нарынхаа заавраар ямарч аймшигт үйлдэл хийнэ . Ямартаа л Барулас аймгийн Тарагай ноёны хүү Доголон Төмөр лалууд бослого гаргаад болохгүй болохоор нь 70.0 мян лал шашинтны толгойг авч цамхагууд барьж дарж байхав дээ ! Тэднийг даврааж хэзээ ч болохгүй
2015-10-21
Зочин:
bi USA bol uursdiin nuluu erh ashgiin tuluu uls ornuudiin dotood heregt hundlunguus oroltsoj yamar ch hamaagui argaar dain samuun emh zambraagui baidal uusgedeg ezerheg turemgii deerengui uls yum gej bodoj bna yur ni bol neg ih sujreed baihaargui l nuhduud yum bna Elbegee yurunhiilugch uu
2015-10-21
Зочин:
эНЭ БОЛ АМЕРИК ТЭРГҮҮТЭЙ БАРУУНЫ ОРНУУДЫН ТАРЬСАН БАЛАГ
2015-10-21
Zochin:
ОХУ Исламын бүлэглэлийн эсрэг дайнд нэгдсэн нь шинэ зэвсэгүүдээ турших, АНУ-ын Ойрх дорнодод тогтоосон эрх мэдлийг нураах, Крым-ээс болж унасан нэр хүндээ ОУ-д сэргээх гэсэн гол зорилготой байх. Ер нь бол АНУ, Европын холбооны эсрэг ганц босч чадах улс одоогоор ОХУ л байна шүү дээ.
2015-10-21
Fuck USA:
Fuck you USA
2015-10-21
Зочин:
NOVSHIIN AMERIK OROLTSOJ BOSOGCHDOD ZEVSEG NIILUULEEGUI BOL SYRIID IIM TOM DAIN GARAHGUI BAISAN HOGIIN MUU AMERIKIIN BUZAR YANHNUUD
2015-10-21
Зочин:
Oros yu l hiigeed bna daa. Lalinhan oros ruu nevtreh vii dee.
2015-10-21