Дундговь чиглэлийн автобусны тасалбар хямдарчээ

Дундговь-Улаанбаатар-Дундговь чиглэлийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ өчигдрөөс эхлэн хямдарчээ. 13 200 төгрөгийн үнэтэй байсан тасалбарыг 8800 төгрөг болгон хямдруулсан байна. Харин хүүхдийн тасалбар 4600 төгрөгийн үнэтэй болжээ.
Улаанбаатар-Мандалговь чиглэлд Хараацайн жигүүр, Говийн хараацай гэсэн хоёр компани нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ