Шүтээн биеийг заллаа

img

Энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс нэгэн занданшуулсан бие олдсон. Нэгэн этгээд бусадтай үгсэн тохиролцож, харийнханд өндөр үнээр худалдахыг санаархаж байсныг хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн, энэ нь эгэл биш хүний занданшуулсан шарил байх нь лавтай гэж мэдээлэгдэж байсан билээ. Түүхийн хүрээлэн, археологи, шүүх эмнэлэг, цагдаа болон шашны зүгээс гээд олон талын мэргэжилтнүүд багтсан шуурхай ажлын хэсэг байгуулагдаж хэн болохыг нь тогтоосон.

 

Уг занданшсан шүтээн бие нь Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Цахир суманд төрсөн “Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамцын /1816-1894/ шавь, аграмба Р.Санжайжавынх /1826-1905/ болохыг тайлсан билээ. Эдүгээ хүртэлх түүхэнд занданшуулах үйлийг үндсэндээ хөндлөнгөөс гүйцэтгэдэг байсан гэдэг бол “Өвгөн Гэсэр лам” Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нар нь өөрийн увидасаар өөрсдөө занданшсан гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоожээ.

 

Тэгвэл өнөөдөр аграмба Р.Санжайжавын занданшсан шүтээн биеийг Гандантэгчинлэн хийдийн хамгийн том дуганд залж, сүсэгтэн олонд авшиг жанлав хүртээж эхэлж байна. Энэ ажил маргааш мөн үргэлжлэх юм. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц "Энэхүү шүтээн биеийн увидас Буриадын Итгэлт хамбынхтай адил" хэмээсэн. Шүтээн биеийг залах ёслолд сүсэгтэн олон олноор цугларчээ.

 

Харин энэ сарын 24, 25-ны өдрүүдэд төрөлх нутаг буюу Архангай аймгийн Цахир суманд занданшсан шүтээн бие оршиж байсан газар дээр нь барьсан гэр өргөөнд нь залах аж. Үүнээс хойш энэхүү шүтээнд сүслэх зам нээлттэй болох нь ээ.

 

Аграмба Р.Санжайжавын занданшсан шүтээн бие олонд ил болсноос хойш төр, шашны байгууллагууд хамтран ажиллаж “Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамц, түүний шавь аграмба Р.Санжайжав нарын занданшсан шүтээн биеийг нь өөрсдийгөө занданшуулсан төлөв байдалд оршоосон Содномдаржаа уулнаа /далайн төвшнөөс дээш 2733 метрийн өндөр/ цогцолбор бүтээж оршоохоор болсон билээ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийн эргэн хүргэнэ.

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ТАЛИЙГААЧИЙН ШАРИЛААР ШОУ ХИЙХЭЭ БОЛЬЦГООМООР ЮМ. ИД ШИДТЭЙ УВИДАСТАЙ Ч ГЭХ ШИГ...ШАРИЛ БОЛ ШАРИЛ ТҮҮНИЙГ ХҮНДЭТГЭЖ БОЛНО, ХАРИН ШҮТЭЖ ТАХИЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ БОЛОВ УУ.
2015-10-21
mongol:
Unen Ard tumen teneg baih ni deedest ashigtai
2015-10-21
Arkhangain tariatad hoid dur ni baidag shdee:
Ter lam bol ugaasaa egelgui id shidtei hun gej duulsaan zarim humuus hoid dur ni gej yardag um bainlei munkhuu lam gej
2015-10-21
123:
шарын шашин тийм их ид шидтэй бол 200-300 жил монголчуудыг яаж гийгүүлсэн бэ. 20-р зууны эхэнд ямаршуу монгол орон байсныг, одоо сэргэсэн гээд байгаа сүүлийн 20-30 жилд бидэнд ямар ач тус үзүүлсэн бэ. хэдэн бурхан, сувраганы шавар хийц л олшроо биз дээ.
2015-10-21
mongol:
Unen Ard tumen teneg baih ni deedest ashigtai
Geser lam iin hoid dur iog todoruulah heregtei:
Alban yosoor todoruulah heregtei shdei hoid dur ni arkhangain tariat sumand baidag gej sonsson um bnaa
2015-10-21
Susegten:
chi er ni mal uu khun uu. itgelt khamba geed mongolchuud yavaad baina tuunees iluu khun mongold baina. chi uutiiguu ingej khadgalj chadakh uu naad khun chin engui ikh erdemtei khun baina. manai emeegiin akh uur deeree boroo oruuldaggui khun baisiin 1937 ond orosod buuduulsiin
2015-10-21
Зочин:
Ene humuus yu goridoj zogsono be odoo manaihan arai denduu boljee hunii sharil hurtel shuteed heleh ug alga
2015-10-21