Филиппинийн Себу мужид байрлах “Lighthouse” гэх зоогийн газраар үйлчлүүлж байсан БНХАУ-ын дипломат ажилтнууд амиа алдсан тухай “www.themalaysianinsider.com” мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Тус зоогийн газраар үйлчлүүлж байсан Хятадын Консулын газрын хоёр ажилтан амиа алдаж, гурван ажилтан гэмтсэн” гэв.
Хэрэг явдал өчигдөр 13.30 цагийн орчимд болсон бөгөөд ажилчид нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж байжээ. БНХАУ-ын Консулын газрын дэд консул, санхүүгийн мэргэжилтэн нар амиа алдсан болохыг албаныхан батлав.
Цагдаагийнхан тус Консулын газар ажилладаг байсан нэг эрэгтэйг баривчилсан байна. Тус зоогийн газрын ерөнхий зохион байгуулагч Стивен Жон Патеро “Үнэхээр хурдан, гэнэтийн байсан” гэсэн бол Себу мужийн Цагдаагийн дарга Пруденсио Банас “Харамсалтай зүйл боллоо. Гэмт этгээд ажлаасаа халагдсандаа хорсож, Консулын ажилчид руу халдсан” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |