Шинзо Абэ 13.00 цагт ирнэ

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ Төв Азийн орнуудад хийх ажлын айлчлал өнөөдөр эхэлж байна. Тэрбээр энэ сарын 22-28-ны өдрүүдэд Монгол, Киргизистан, Казахстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан гэсэн Азийн зургаан улсаар айлчлахаар замдаа гарчээ.
Шинзо Абэ өнөөдөр манай улсад ирж, 4-5 цагийн ажлын айлчлал хийх юм. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урьсан юм.
Айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж хоёр орны Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцох юм байна. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж, өргөтгөсөн хэлэлцээр хийх аж. Энэ удаагийн айлчлалаар тодорхой баримт бичгүүдэд гарын үсэг зурахгүй.
Энэ удаагийн айлчлал Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал бөгөөд 1990 оноос хойших Японы Ерөнхий сайдын 5 дахь удаагийн айлчлал болж байгаа юм. Дашрамд тэмдэглэхэд өмнө нь Ерөнхий сайд Т.Кайфү 1990 онд, К.Обүчи 1999 онд, Ж.Коизүми 2006 онд, Ш.Абэ 2013 онд тус тус Монголд айлчилж байжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ