Ассад Дамаскийг орхин гарлаа

img

Сирийн Ерөнхийлөгч олон жилийн дараа анх удаагаа Дамаскийг орхин гарчээ. Тэрбээр Москва хотноо айлчилж, тус улсын удирдлагуудтай уулзжээ. Энэ талаар Британийн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

2011 оноос хойш хилийн дээс алхаагүй Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад ОХУ-ын нийслэл Москва хотноо нэг өдрийн төрийн айлчлал нь хийсэн болохыг албаныхан баталлаа. Оросын удирдлагууд Ассадыг хүлээн авахын тулд айлчлалтай холбоотой мэдээллийг нийтэд задруулахыг хатуу хориглосон байна. “Энэ талаар Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар мэдэж байсан” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

 

Дмитрий Песков “Айлчлал үр дүнтэй болсон. Хоёр тал олон салбарт хамтран ажиллахаар тохиролцсон. Хамгийн гол нь Сири улс Оросын тусламжтай хэт даврагчид болон босогчдоос салах туйлын сонирхолтой байсан. Оросын хилийн чанад дахь цэргийн ажиллагаа амжилттай үргэлж байна. Ерөнхийлөгч Ассад хүртэл сэтгэл хангалуун байна” гэж хэлсэн байна.

 

Ассад Москвад айлчлал хийсэн болох нь тогтоогдсоны дараа Цагаан ордон “Ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг ашигласан Ассадыг Оросын удирдлагууд улаан хивсэн дээр угтлаа. Утгагүй юм” гэж шүүмжилжээ. Пентагон “Орос хэт даврагчдад цохилт өгч байгаа мэт харагдаж байвч үнэн хэрэгтээ Ассадыг төрөөс зайлуулахыг оролдож буй сөрөг хүчний дэмжигчдийн эсрэг тэмцэж байна. Эдгээр эрхмээс болж терроризм газар авах хандлагатай байна” гэжээ.  

 

Цагаан ордныг бухимдуулж, Пентагоныг түгшээсэн Ассадын айлчлал энэ сарын 20-нд болсон байна. Ассад Москвагийн цагаар 21.00 цагт тус улсад хүрэлцэн иржээ. Тэрбээр “Олон нийтийн анхаарлыг татахаас болгоомжилсон учир Москвад шөнө ирсэн” хэмээн Сирийн төрийн мэдлийн “CANA” агентлаг мэдээлэв.  “Ассадын айлчлалын бүрэлдэхүүн цомхон байсан” хэмээн Оросын “Россия 1” телевиз онцолсон байна.


Москва хотноо ажиллаж буй Британийн “ВВС” агентлагийн сэтгүүлч Стив Росенберг “Сирийн удирдагчийн айлчлалд Орос сайн бэлдсэн. Тун цэвэрхэн, анхаарал татахуйц байгаагүй. Ассад шөнө ирсэн учир хэн ч мэдээгүй. Тэд эртнээс энэ айлчлалыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тэд Ойрхи Дорнод болон хэт даврагчдын асуудлаар ярилцсан. Сирийн гол түнш Орос. Энэ бол жинхэнэ үнэн” гэж мэдээлжээ.

 

Айлчлал эртнээс төлөвлөгдсөн учир Путин, Ассад нар цаг алдахгүй шууд гол асуудлынхаа талаар ярилцсан байна. Удирдагчид хэт даврагчид, цэргийн ажиллагааны талаар ярилцжээ. Оросууд Сири дэх цэргийн ажиллагааг үр дүнтэй явагдаж буйг онцолж, гурван долоо хоногийн хугацаанд хэт даврагчдын хүч хэрхэн суларсан болохыг Ассадад тайлбарласан байна. Ассад талархал дэвшүүлсэн хэдий ч Сирийн Засгийн газрын эсрэг оросууд байлдаж буйд сэтгэл дундуур байгаагаа Путинд илэрхийлсэн аж.

 

Энэ асуудал сэтгэлийг нь түгшээж буйг уулзалтын үеэр Путин мэдэгджээ. Эхний уулзалтад Путин, Шойгу, Лавров нар оролцсон бол хоёр дахь уулзалтад удирдагчид ганцаарчлан уулзсан байна. “Уулзалт олон цаг үргэлжилсэн. Орчуулагчаас өөр хэн ч тэдний дэргэд байгаагүй. Тэд юу ярилцсан болохыг сайн мэдэхгүй байна. Нууц уулзалтаар хэлэлцсэн бүхэн удахгүй тодорхой болох байх” хэмээн Лавров хэлжээ.

 

Ассадын айлчлал богино хугацаанд болсон бөгөөд яагаад энэхүү айлчлалын талаар олон нийтээс нуусан тухайгаа Кремль тайлбарлахаас татгалзсан байна. “Тус уулзалт гурван том асуултад хариуллаа” хэмээн “AFP” агентлаг мэдээлэв. Нэгд, “Ассад холбоотон, гол түнш орноороо эцэс буцалтгүй Оросыг сонголоо”, хоёрт, “Ассад оросын цэргийн ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа бөгөөд тэдний тусламжтай ганхаад буй тусгаар тогтнолоо авч үлдэх сонирхолтой байна”, гуравт, “Ассад, Путинээс өөр хэнд ч итгэдэггүй” гэж тус агентлаг мэдээлжээ.  

 

Сири дэх Америкийн оролцоо улам багасч, улам суларч байна. Хэдий АНУ тэргүүтэй холбоотон орнууд Сирийг хэт даврагчдаас чөлөөлөхөөр тэмцэж буй ч ганц ч удаа Ассадаас талархалыг үг сонсоогүй. Тэд өнгөрсөн оны долоодугаар сард хэт даврагчдын эсрэг нэгдсэн. Гэтэл Орос энэ сарын 2-ноос эхлэн Сирид агаараас цохилт өгч эхэлсэн. Гуравхан долоо хоногийн ажиллагаа Ассадын сэтгэлийг хөдөлгөж, Дамаскийг орхин гаргахад хүргэлээ.

 

Ойрхи Дорнодыг хяналтадаа байлгах Америкийн бодол өдрөөс өдөрт замхарч эхэллээ. Орос хэт даврагчдын эсрэг нэгдсний дараа Иракийн удирдлагууд Путинээс тусламж хүссэн юм. Одоогоор Путин шийдвэрээ гараагүй байгаа юм.

 

Америкийн “HIS Janes” байгууллага Оросын Сири дэх цэргийн ажиллагаанд хэр хэмжээний мөнгө зарцуулж буйг тооцоолон гаргажээ. Тус улс ойролцоогоор 80-115 сая ам.доллар цэргийн ажиллагаанд зарцуулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Чи Матрасов шиг пулёмантын амыг цээжээрээ хааж чадах уу ?41-онд Москваг аварч кeросинтэй шил атгаж Гeрманы 28 танкыг дэлбэлж бөглөрөл үүсгэсэн Оросын домогт баатруудыг чи мэдэх үү ? 45 онд Халх голд Оросын цэрэг тулалдаж Одоо эд нарын Чөлөөт бүс болгоно гээд шунаад байгаа газрыг бидэнд авч өгсөнийг чи мэдэх үү? Тэд бол эх орноо цээжээрээ хамгаалдаг улс . Чи бол чацга харвана биз .Ёстой ха ха ха
2015-10-28
зочин:
Бид бүгд сураггүй ч гэх шиг арай л дэндүү туйлширах юмаа. Солиорол гэж энэ байхдаа.хаха
2015-10-26
Зочин:
Аугаа их Орос орон 1945 онд фашизмын дарлалаас дэлхийг аварсан юм шүү . Тэгээгүй бол бид бүгд байхгүй сураггүй байна шүү .Оросын их цэрэгийг хэн дийлэх юм .Хэн ч дийлэхгүй .
2015-10-26
zochin:
Оросуудыг дагаад хожсон, хөгжсөн орон гэж дуулаагүй л юм бна. Манайхан юу ч мэдэхгүй ингэж даган баясаад худалаа даа. Аяндаа цаг хугацаа харуулна биздээ.
2015-10-25
erh chuluu:
Orosiig sohroor dagan bayasaad bid yuund ch hurehgui.KGB-n turshuuluud l neteer duuren yazgabaj bdag bolloo.
2015-10-25
Тайж:
Орос орон ингэж тусалдаг байхгүй юу. Монголын хөөрцөг хэдэн баньд нар бол яршиг шүү
2015-10-22
Зочин:
Путины гол бай нь ИГИЛ биш Сирийн Асадын эсрэг сөрөг хүчин байгаад л гол учир утга оршиж байна.
2015-10-22
зочин:
Дөнгөж саяхан л Обама гэдэг этгээд ,ИГИЛ,эбола хоёр бол хүн төрөлхтөнд тулгарсан аюул занал гэж мэдэгдэж байсан мөртлөө ОХУ ИГИЛ-г дарах гэхээр боль гээд өмгөөлөөд байгааг нь ямар байр суурь гэж үзэх вэ. Энэ ариун явдал мөн үү.Энэ бол ИГИЛ-г ч,Аль Кайдаг ч,бусад бүх террорист хүчнүүдийг АНУ өөрөө санхүүжүүлж,сургаж, зэвсэглэж улс орнуудыг дайнд татан оруулдаг гэдэг нь нотлогдож байгаа юм. Үхсэнийх нь хүнлэг энэрэнгүй ардчилал .Шал худлаа.
2015-10-22
Зочин:
Путины гол бай нь ИГИЛ биш Сирийн Асадын эсрэг сөрөг хүчин байгаад л гол учир утга оршиж байна.
Зочин:
ANU bol hudlaa jujug togloj bga shtee adilhan tsus negt shashin negt humuusiig hoorond ni alaltsuulaad .. oros bol tuslaj bn asad zuv alham hiij bn ene olon ger orongui eh orongui humuusiig ergej nutagluu butsaah heregtei shtee
2015-10-22
Зочин:
Энэ нийтлэлээс нэг зүйл маш ойлгомжгүй санагдлаа. АНУ Ассадаас талархалыг үг сонсоогүй гэдэг үг шал утгагүй юм. АНУ нь Сири-н засгийн газрын эсрэг бослого дэгдээж буй талд 500 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөөд, Ассадын эсрэг дайныг сунжруулж байгаагын төлөө Ассад талархах болж байна уу?! Үнэн хэрэг дээрээ АНУ-н агаарын цохилт бол цаг аргацаах жүжиг гэдгийг бүгд мэдэж байгаа. Түүнийг нь ч ОХУ баталлаа шүү дээ, ийм богино хугацаанд ямар ахиц гаргаж буйгаараа. АНУ-н хамгийн том зэвсэг бол цөм биш Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг бүгд сайн бодож үзээрэй. Манай орчуулгын мэдээллийн сайтууд эх сурвалжаа аль талаас авч толгойгоо угаалгаж байгааг анзаарч байвал сайн байна.
2015-10-22
Зочин:
Америк энд тэнд хядлага дайн самуун дэгдээгээд түүнийг нь Орос л дарж өгдөг жишиг тогтож байх байна даа. Америкаа гэж туйлын ойгомжгүй арлчилсан нэрны ард нуугдсан алуурчид л гэж ойлгоход хүрээд байна сүүлийн үед
2015-10-22
Зочин:
chamaig harin tend avaachmaar yum daa tuilshragchaa ISIS gishuun shu
2015-10-22
Зочин:
esregeer Orso hyatad 2 baigaagui bol USA oodrood baih baisan tee tenegee
2015-10-22
Зочин:
Хоёр улс хоорондоо тохиролцоод явуулж байгаа террорризмын эсрэг ажиллагааг хаа холын АНУ шүүдэг нь хэр зохимжтой вэ? Арай террорристуудыг устгачихлаа гэж уурлаад байгаа юм биш биз дээ, энэ ардчилсан улс Америк чинь?
2015-10-22
haha:
orosuud ard irgedtei ni hamt bugdin bombogdtsn yum chin terroristuud ustana bizde haha
2015-10-22
zochin:
Amerik bolon delhiin uls ornuudiin suuliin 20 jil yavuulsan bodlogo buyu amerik daranguilal buurch oros ch mon adil huch ni sularch hytdiin huch sularch bugd tentsuu huchtei bolsnoor baga hugjij bui uls ornuudad ireh daramt bagasch ireh 25 jil nileen taatai ter dundaa mongold taatai uur amisgalburdeed baina mongol ireh 25 jiliig ashiglanhogjood hiih yumaa hiigeed avah heregtei daraa ni bas buh yum oorchlogdoh bolno
2015-10-22
Зочин:
ХАха. Тэр Оросууд чинь Монголыг тусад нь гаргасан юм. 1945 онд Хятадын харьяат болох гэж байснаа мартаа юу.
2015-10-22
uuuuu:
assad syriig orhiogui oros ulsad ailchilsan baina. oros uls olon jijig ulsuudiin tusgaar togtnoliig hamgaalj baidag ni margashgui unen.
2015-10-22
uuuuu:
assad syriig orhiogui oros ulsad ailchilsan baina. oros uls olon jijig ulsuudiin tusgaar togtnoliig hamgaalj baidag ni margashgui unen.
2015-10-22
uuuuu:
assad syriig orhiogui oros ulsad ailchilsan baina. oros uls olon jijig ulsuudiin tusgaar togtnoliig hamgaalj baidag ni margashgui unen.
2015-10-22
Khun:
Amerik gedeg oron bgaagui bol hytad oros 2 ali hediin manaihiig huvaagaad avchin geed boddoo malnuudaa
2015-10-22
Зочин:
esregeer Orso hyatad 2 baigaagui bol USA oodrood baih baisan tee tenegee
Зочин:
ХАха. Тэр Оросууд чинь Монголыг тусад нь гаргасан юм. 1945 онд Хятадын харьяат болох гэж байснаа мартаа юу.
Teneg putin:
Teneg ivanuud ard tumen yuutai iiteen tsugtan bumbugduud haychihaar tegelgui yaadiin
2015-10-22
Зочин:
chamaig harin tend avaachmaar yum daa tuilshragchaa ISIS gishuun shu
Зочин:
Argagui shuudee Amerik tuslah neriin dor uls orniig ni butsnuulj baihad hen talarhal ilerhiileh ve. Harin Orosuud bol jinhene unencheer tuslaj baigaa uchraas ur dun ni iim hurdan haragdaj baigaa yum. Ene delhiin humuus teneg bish shuu dee Amerik terguutei Baruunii ornuudiin bodlogo yamar ve gedgiig bugd medne.
2015-10-22
Зочин:
USA bol zuvhun hor nairuulagchid ted 2 tald 2-uuland ni ch demjleg uzuulj chadna
2015-10-22
Зочин:
harin tiim ee bi bas l nuguu amerikuud samaraad hayasan yum bh gej bodloo
2015-10-22
Зочин:
орхин гарах гэдэг үгээ зөв сонго. зугтаагүй шүү дээ.
2015-10-22
Зочин:
harin tiim ee bi bas l nuguu amerikuud samaraad hayasan yum bh gej bodloo
kkkkkkkkkkk:
amerikuuud cahdhgui baij duugai l bai bantan hutgatsgaagaad
2015-10-22